Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд болсон 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан шүүгдэж байгаа ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан Д.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх нартай холбоотой асуудлаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдэгдэл гаргасан байна.
ПРОКУРОРУУД ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗААГҮЙ
2012 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон Ч.Амарболд, О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ганбаатар болон түүний өмгөөлөгч Д.Оросоо нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай, мөн өмгөөлөгч нэмж авч байгаа тул хэргийн материал танилцах боломжоор хангаж өгөх тухай хүсэлтийг шүүхэд хандаж гаргасныг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, бүрэн эрхийнхээ хүрээнд дээрхи хүсэлтийг шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нарын зүгээс шүүх бүрэлдэхүүнийг болон шүүгчийг татгалзсан ямар нэг санал, хүсэлт шүүхэд хандаж гаргаагүй болно.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА