Афганистаны Кандагар мужид энгийн номхон 15 иргэний амийг хороосон америк цэрэг 2010 онд Иракт тархины гэмтэл авч байсан тухай АНУ-ын Засгийн газар дахь эх сурвалж мэдээлжээ. Энэ цэрэг Ирак дахь АНУ-ын цэргийн бүрэлдэхүүнд алба хаахаар гурван удаа томилолт авч байжээ.
2010 онд түүний сууж явсан тээврийн хэрэгсэл онхолдсоны улмаас тэрбээр тархины гэмтлийн эмчилгээ хийлгэсэн тухай эх сурвалж дурдсан байна. Хэр хүнд гэмтэл авсан болон гэмтлийн уршгийн талаар эх сурвалж мэдээлсэнгүй. Энгийн номхон иргэдийн аминд халдсан цэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр Афганистанд томилогдон иржээ.
Афганистан дахь НАТО-гийн цэргийн команддагч, генерал Жон Аллен түүний гэмтлийн талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Нэрийг нь нууцалж байгаа цэрэг одоо Кандагар дахь АНУ-ын цэргийн баазад хоригдож байгаа ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"