Миний найз бид хоёр адилхан Тулгаа нэртэй, адилхан эр хүйстэй, нэг размерийн гутал, хувцас өмсдөгөөрөө бүр ижилхэн. Нэг размерийн цамц, пүүз өмсдөг нь надад маш ашигтай байдаг юм. Яагаад гэвэл миний найз “том” хүний хүүхэд. Том гэхээр л Оргилболд шиг занхайсан юм биш л дээ, нөгөө юу...алба тушаал, нийгэмд эзлэх байр суурь, банкинд жоорлосон мөнгөнийх нь тоогоор үнэлсэн хэрэг юм.
Улсын их хурлын гишүүн, бас яамны сайд, засгийн газрын байнгын хорооны дарга хүнийг “том” гэж хэлэхгүй бол намайг тавдугаар ангид байхад тав улирч шилжиж ирсэн “Ногоон Батаа”-г том биетэй болохоор нь “том” гэж дууддаг шиг дуудаж хараахан болохгүй байх. Тулгаагын аавыг “том” гэж хэлэхгүй бол чухам л алдас болно.
Манай байрны нэг орц нь тэр чигээрээ Тулгаагын аавын “мэдлийнх” болохоор Тулгаатай юу ярих билээ. Хажуугийн хүүхдийн цэцэрлэгийг худалдаж аваад Тулгаагын аав хорин давхар зочид буудал барьсан. Багадаа түүнд Тулгаатай хамт явж байсан болохоор том бульдозер ирээд хөөрхий муу цэцэрлэгийг минь хөрстэй тэгшилж хаяхад золтой л уйлаагүй билээ. Бас багадаа явж байсан бага сургуулийг минь нураагаад Тулгаагын аав худалдааны шинэ төв барьсан. Байрыг минь одоохондоо нураачихаагүй л байна.
Нураах өдөр нь ирвэл нэг л өдөр хамаг юм дуусана л даа...Одоохондоо Тулгаатай хар багаасаа үерхсэний хувьд миний саналыг харгалзан үзээд, байдагынхаа баруун хаяанд балгас болчихолгүй байж байна. Манай байрны тог тасрахад Тулгаагын орцных байж л байна. Халуун хүйтэн ус тасрахад Тулгаагын амьдардаг хойд хэсэг ус нь байж л байдаг юм. Учир юу вэ гэвэл Тулгаагынх төвийн эрчим хүчний системтэй шууд холбогддог бөгөөд цэвэр усаа бол Туул голоос хоолойгоор татдаг юм билээ. Тулгаатай яслиас эхлээд хамт нөхөрлөсөн болохоор Тулгаа минь намайгаа харж үзэхэдээ харж үзнэ, халамжилж бөөцийлөхөө хүрвэл бөөцийлнөө...
Ямар азаар бид хоёр нэр нэгтэй шигээ гутал хувцас адилхан өмсдөг нь Тулгаагын “моодноос” хоцорсон хуучин хувцас гутлаар гоёх эрхийг надад барьцах өрсөлдөгчгүй олгосон юм. Тулгаагийн хамаг ах дүүс нь гадаадад сурдаг юм. Харин Тулгаа “эх оронч” сэтгэлгээтэй юмуу, халхын хавтгайгаасаа хаашаа ч би явахгүй гэж ярьдаг болохоор надтай хамт техникийн их сургуульд “хоол хороож” яваа билээ. Монголоосоо хаашаа ч явахгүй гэж арай түргэдээд хэлчихэв үү? Хааяа бас оюутны амралтаараа халхын хавтгайгаасаа хальж, Малайз, Синга, Хонконг руу “хальтхан” аялнаа. Тэр болгонд намайг тээршаахгүй тээш зөөгчөөр авч явдагт нь би байтугай намайг ирэхэд онгоцны буудал дээр хүлээгээд тосч суудаг хөгшин буурал эмээ минь хүртэл үгээ олохгүй баярладаг.
Хар багын найз гэдэг утгаараа бол намайг харж үзэж, өлзий буянаа харамгүй зориулсан ганц найз минь Тулгаа юм шүү. Аав нь ч бас хаялгатай гар аа... Бензин шатахууны үнэ нэмэгдэхэд дүүргийнхээ ойр орчныхонд хямдралтай үнээр өгнө. Дүүргийн маань хэдэн шатахуун түгээх станцууд бүгд Тулгаагын аавынх болохоор бусад дүүргийнх шиг бухимдсан хүмүүс “галдан шатаах” нь бараг үгүй.
Монголд бензины үйлдвэр барина гэдэг цаасан дээр бичсэн тогтоол он улиран олон жил Мянгуужингийн үлгэр шиг яригддаг бол Тулгаагын аавын нефтийн бааздаа шатахуун нэрдэг үйлдвэр миний мэдэхээс сүүлийн таван жил манай дүүргийг “гал алдуулах”-гүй хангасаар ирсэн. Би ямар “том гар”-уудын хийж байгаа ажлыг ойлгох биш, хөрөнгө орлогын мэдүүлэг гэж яршигтай юмнаас “зугатахдаа” сэм “дардаг” юм болов уу, мань мэтийнх нь ухаан хүрэх биш. Ямартаа ч шингэн түлшний үйлдвэр манай улсад нууцаар ажилладаг байж мэдэх магадлалыг би дэвшүүлж байна.
Сайн найзаа “худалдаж” байгаа хэрэг биш шүү, магтан матаж байгаа ч юм биш, зүгээр л манайхан ер нь хийхгүй юм байхгүй болж гэдгийг бахархмаар санагдаад ам алдчихлаа. Цагаан сараар худалдааны төв дээрээ махны үнээ хямдруулж, ная хүрсэн эмээгээс минь авахуулаад “хамаг газар булааж аваад барилга барьчихлаа” гэж ундууцдаг хорооны хэдэн хөгшчүүлийн баярын магнайг тэнийлгээд өгнө. Тулгаагынх бас өөр газар дөрвөн ч хаустай.
Нэг хаусных нь манаачаар манай аав ажиллана. Нэг хаусных нь үйлчлэгчээр манай ээж ажилладаг тул манай гэр бүлийнхэн Тулгаа болоод Тулгаагын аав, ээжид ам сайтай. Тулгаа бид хоёр төөлбөл бие чацуу, тоолбол нас ижил хирнээ аав ээж, ах дүү, алба ажил, амьдралын тухайд авч үзвэл тэнгэр газар шиг зөрөөтэй билээ. Тулгаагын аав Швейцарийн “UBS” банкинд олон зуун сая долларын хадгаламжтай байхад манай аав Зоос банкинд таван сая төгрөг хадгалж байгаад дампууруулаад “алдчихсан”.
Тулгаагын ээж худалдаа үйлчилгээний төвийн захирал байхад манай ээж Тулгаагын аавын номер 4 хаусны цэвэрлэгээний “захирал” хийдэг. Тулгаагын аав төрсөн өдөр нь хүүдээ сүүлийн үеийн спорт загварын Феррари машин авч өгдөг бол манай гэр бүлийнхэн Феррари машины загвар хүүхдийн тоглоом авч өгөөд, ийм машинтай болоорой гэж толгой дээр цэцэг ургуулаад, хоосон ерөөх жишээтэй.
Лам хард үзүүлэхээр манайхан Гандангийн эргэн тойрноор нэг модон амбаартай зурхайч төлөгч рүү очдог бол Тулгаагын аав ээж Энэтхэг рүү нисээд Далай ламаар ерөөл хураалгачихаад, Дээрхийн гэгээний мутраас адис хүртээд ирнэ. Зуны дэлгэр сайхан цагт бид Ээж хад руу бичил автобусаар чихэлдэн барин “зугаалж” ирэхэд тэд Египетэд очиж далайн эрэг дээр дал модны сүүдэрт, хасарвааний шүүс ууж байгаад ирнэ. Бидний амьдрал гэж ийм өдөр шөнө шиг ялгаатай. Нэгэнт баялгийг бурхан багш тэгш бус хуваарилж өгдөг болохоор би үүнд харамсдаггүй.
Тулж түшдэг Тулгаа гэдэг найзтайдаа харин би “азтай” хүн. Тулгаагийн минь нэг дутагдал бий. Хичээл номоо уншина гэж бурхны судраар ороолгосон ч үгүй гэнэ шүү дээ. Түүний ном, сурах бичиг, лекц хичээл бол “би”. Тулгаа цаг үргэлж хоёр чихэндээ хөгжмийн чихэвч зүүж явна. Хичээл дээр бол хүний нүдэнд харагдахааргүй маш жижигхэн чихэвч зүүнэ. Шалгалтын үед бол түүний аав Америкын тагнуулын төв газраас захиалж авчирсан бичил яригчыг амандаа шүднийхээ завсар суурилуулна.
Тулгаа над руу асуултаа явуулна. Би түүн рүү хариултыг дамжуулахад нүдэндээ суулгасан болорын тусламжтай зохих мэдээллийг уншиж, шалгалтаа өгнө. Бид хоёр угаасаа комьютерийн программын ангид сурдаг тул шинжлэх ухааны шинэ нээлтүүдийг хамгийн түрүүнд сонсож мэддэг хүмүүс. Санхүүгийн тал дээр түүний аавын ноёр нуруу “хугарахгүй” тул бид хоёр алсдаа хүний оюун тархинд программ суулгаж, ямар ч “нойль” оюутан шалгалтаа онц өгөх дэвшилтэт техникийг амьдралд хэрэгжүүлэхээр чөлөөт цагаараа хамтарч оролддог юм.
Тулгаа минь аливаа шинэ санааг эхэлж гаргачихаад ард нь үлдэх дуртай. Намайг “нухаж” байх хооронд хөгжим сонсох ч юмуу, охидтой чаатлаад, үгүй бол сэтгэлээ сэргээнэ гээд спорт загварын улаан өнгийн гоц хурдтай машиндаа топ шоп гэдэг охидуудаас суулгаад, амралтын газар руу сүнгэнэж өгнө шүү дээ. Охид болгон тэнэг биш болохоор зарим нэг “мэдлэгтэй” охидууд таарна. Барьц алдахдаа Тулгаа “тагнуулын төв газрын” дэвшилтэт техникээрээ над руу холбогдоно.
Би интернет дээрээс мэдээллийг олж, цаг алдалгүй түүнд дамжуулсанаар найз маань охидын дэргэд өөрийгөө аварч, би найзыгаа аварсаар хорвоогийн нэг “ухаантай” өдрийг дуусгана даа. Найз маань надад хэлдэг юм. “Чи надаас санаа зовох юм байхгүй. Юу дуртайгаа хэлж бай. Мөнгө төгрөг, хувцас хунар... Гуйсан болгоныг чинь би алтан загас шиг биелүүлнэ. Харин найз охидуудтай минь ойртох хэрэггүй” гэж анхааруулна.
Тиймээ, тэр үнэн хэлсэн хэрэг. Түүний найз охидуудад түүнээс “ухаантай” хүн байх ёсгүй гэсэн үг л дээ. Тиймдээ ч би түүний охид хүүхнүүдийн асуудал руу хавьтдаггүй юм. Ганцхан ирээдүйгээ л хүлээх хэрэгтэй. Энэ бас найзын минь надад аминчилж хэлсэн үг. Мэдээж, найз минь сургуулиа төгсөөд аавынхаа нэг компаний захирал болно. Намайг туслахаа болгоно гэдэг юм. Тэр зугаалаад л би түүний өмнөөс компанийг нь удирдана гэсэн үг.
Эсвэл найз минь эцгийгээ дууриаж, улс төр рүү хутгалдаад би гэж Дамбийжаагийн тоодгор шиг юм албаны цүнхийг нь барьчихсан дагаж далдганаад явж байх бол уу... Ингэхэд би найздаа түүний “ирээдүй” болж харагдаад байна уу, эсвэл миний найз надад миний энэ өдөр шөнө шиг зөрөөтэй амьдралыг өөрчлөх “ирээдүй” минь болж харагдаад байна уу?... Бид хоёр уул нь хоёулаа Тулгаа гэдэг нэртэй багын найзууд сан...Том Тулгаа, Жижиг Тулгаа хоёрыг “ирээдүй” л ялгах байх даа...
Даваажавын Эрдэнэмөнх