Өөдрөг үзэлтэй бай. Өөртөө итгэлтэй аливаа бэрхшээлийг туулах тэсвэр тэвчээртэй байж сур. Хийж буй ажил тань бүтэлгүйтвэл санаагаар унахын оронд заавал хийх ёстой гэж өөртөө урам өгөөрэй.
Олон нийтэч бай. Клуб сайн дурын байгууллагад гишүүнээр элс. Хүмүүстэй санаа бодлоо солилцож, хамтран ажиллах нь таныг өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байхад тусална.
Аль болох олон найз нөхөдтэй бай. Ганцаардал нь хүнийг сэтгэл санааны хямралд амархан оруулдгийг санаарай.
Цагаа дэмий бүү үр. Ажлын цагаа зөв зохицуулахын тулд хуваарьтай ажиллаж сурах нь чухал.
Санхүүгийн хувьд баталгаатай бай. Мөнгөтэй байх нь сэтгэл хангалуун байх нэг үндэс.
Шашин шүтлэгтэй бай. Шашин шүтдэг хүмүүс итгэл бишрэлийнхээ ачаар сэтгэлийн хямралаас гарч чаддаг.
Элдэв муу бодлоо сэтгэлээсээ авч хая. Аливааг болж бүтэх зөв зүйтэй талаас нь харахыг хичээ.
Гэр бүлийнхэнтэйгээ ний нуугүй байгаарай. Тэдэнтэй чөлөөтэй ярилцаж зөвлөлддөг байх хэрэгтэй.
/Геологи уул уурхайн мэдээ/