Сайдыг огцруулах асуудал хууль тогтоох дээд байгууллагынхныг сандралд орууллаа. Тэрээр Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогдож очингуутаа Монгол Улсын зэвсэгт хүчний үүрэг зориулалтыг өөрчилж байгаа талаар санаанд оромгүй мэдээлэл хийж, зарим чиглэлийн зохион байгуулалт авч эхэлсэн нь тодорхой болжээ. 1990 онд өрнөсөн Ардчилсан хөдөлгөөнөөс болгоомжлон Монголын зэвсэгт хүчний зарим анги салбаруудыг байлдааны бэлэн байдалд шилжүүлж байхад түүний эцэг генерал Ш.Жадамбаа жанжин штабын даргаар ажиллаж байлаа. Харин 22 жилийн дараа түүний хүү нь мэргэн буудагчдыг гадаадын террорист алан хядагчдын эсрэг биш “Долоон сарын нэгэн” шиг дотоодын үймээн самууны өөдөөс хэрэглэхээр мэдээлэл хийсэн нь огцруулж, улсыг Батлан хамгаалах эрхийг түүний гараас нэн даруй салгаж авах шаардлагатай УИХ тулгарлаа. Монголын Ардчилсан холбооны гишүүд “Би хэрвээ амь үрэгдвэл чи миний үйлсийг үргэлжлүүлнэ “гэсэн тангаргын гэрээг эр эмгүй хоорондоо байгуулж байсныг ардчиллын партизануудаас өөрөөр хэн ч өнөөдөр түүнийг мэдэхгүй. 1990 оны МоАН-ын дарга Эрдэнийн Бат-Үүл, МСДН-ын дарга Р.Гончигдорж хоёр тэр цагт танкны гинжинд хэн нь эхлэж өртөхийг төсөөлөөгүй байсан байх. Байлдааны анги салбаруудыг хэний командаар ардчилсан хөдөлгөөний эсрэг цус урсган оруулахыг хүлээж байсан түгшүүрт цаг. Зэвсэгт хүчнийг хөдөлгөж МоАХ, ардчилсан хөдөлгөөнийхнийг устгах тухай Ардын Их хурлын тэргүүлэгчдийн даргын захирамжийн төсөл бэлтгэгдэж, гарын үсэг зурахад нэгэнтээ бэлэн болсонч Монгол түмний заяа түшиж цус урсгаагүй. Ардчиллын замд тайван замаар хөл тавьж чадсан улс. Сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар өргөн мэдүүлсэн нь ч учиртай. Улс төрийн гашуун бараан үйл хэргийг тэртээ 1990 онд мэдэрч айдас хүйтсийг сөрж зогссоны хувьд тэднийг Батлан хамгаалахын сайдын үг, үйлдэл хоёр цочирдуулалгүй яахав. Дайн самуун үүсвэл яах бол? Ард иргэдийг биш төрийг хамгаална гэдгээ сайд мэдэгдлээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг сайд маань сөрөөд зогсчихжээ. Мэдлэг мэргэжил, дадлага туршлага багатайн гай л даа. Улсын нууцад хамаарах олон асуудлыг нээж хэвлэлээр мэдээлсэн нь бүрч “Дайран дээр давс” гэгчээр сайдыг огцруулах биш улсын нууц задласан онц хүнд гэмт хэргээр мөрдөн байцаалтанд түүнийг шилжүүлэх асуудал болон хувирч орхилоо.
Сайд маань маш товчхон намтартай. 1973 онд төрсөн. 1990 онд арван жилийн нэгдүгээр дунд сургуулийг төгсч, 1990-1992 онд ЦНДС-д суралцаж байгаад төгсөлгүй зодооны хэргээр хөөгдөж, 1992 онд Газар ХХК байгуулан ерөнхий захирал, 2000-2002 онд нефьт, онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга, 2004-2006 онд ГЕГ-ын даргын зөвлөх, 2006-2008 онд УМХГ-ын дэд дарга, тамгын газрын дарга. 2008 онд УИХ-ын гишүүн ердөөл энэ.
Цэрэг армийг удирдахад дадлага,туршлагагүй, цэргийн хэргийн талаар төгссөн мэргэшсэн сургуульгүй. Бүхэл бүтэн улсыг батлан хамгаалах яамыг удирдана гэхэд арай ч дээ л гэмээр. Ямар сайндаа л Монгол Улсын зэвсэгт хүчнийг ард иргэдийн эрх чөлөөний эсрэг бэлтгэх чиглэлийг баримталж байгаагаа илэрхийлж байхав дээ. Сайдын мэдэгдэлд “Долдугаар сарын нэгэн” шиг үймээн самуун гарвал бэлэн байдалд байх анги нэгтгэлийг тоног, төхөөрөмж, галт зэвсгээр хангана гэдгээ ч тодорхой хэлжээ. Ардчилсан Монгол Улсын төр иргэдийнхээ улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг галт зэвсэг хэрэглэх тухайгаа ингэж ил тод илэрхийлж, айдас, хүйдэс төрүүлж байгааг ардчиллын анхдагчуудаас өөрөөр олж харах хүнгүй мэт байгаа нь анхаарал татлаа. Ийм болчимгүй залуугийн гарт цэрэг армийг өгсөнийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямар байр суурьтай байгаа нь одоогоор тодорхойгүй. Ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах биш аль нэгэн нам улс төрийн хүчин, төрийг хамгаалах болсноо тунхаглаад байгаа Батлан хамгаалахын сайдаа хэрхэх талаар Ерөнхий командлагч эрх биш дуугарах байлгүй дээ. Ардын намынхан сайдаа аварч гарахын төлөө улсын нууц, цэргийн нууц, олон улсын цэрэг армийн үйл ажиллаагаа хамтын гэрээ хэлцлийг уландаа гишгэж орхилоо. Харин сайдыг Тагнуулын Ерөнхий газарт цэрэг улсын нууц задруулсан гэмт хэрэгт шалгагдах нь тодорхой боллоо.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм