Дэлхий даяар алдартай «Британника» нэвтэрхий толь дахин хэвлэгдэхгүй, харин бүрэн цахим хэлбэрт шилжих болсон тухай уг толийн ерөнхийлөгч Йорг Кауз мэдэгдэв.
Түүний хэлснээр, 2010 онд 32 ботиор гарсан «Британника» сүүлчийн хэвлэмэл хувилбар болох аж. Өнөөг хүртэл энэ нэвтэрхий толь хоёр жилд нэг удаа шинэчлэгдэн хэвлэгддэг байв. Анх 1768 онд Шотландад хэвлэгдсэн ба 1900-ээд оноос эхлэн АНУ-д хэвлэгдэн гарах болжээ. «Британника»-гийн анхны цахим хувилбар 1994 онд гарсан байна.
Кауз хэвлэмэл хувилбараас татгалзсанаа компанийн хувьслын замд хийгдэж байгаа хууль ёсны алхам гэжээ. Цаасан хувилбарын худалдаа ердөө нэг орчим хувийн ашиг өгдөг байжээ. Харин цахим хувилбараас 15 хувийн орлого орох ба үлдсэн 85 хувийг «Британника» мультимедийн сургалтын бүтээгдэхүүний худалдаанаас олох аж.
Шинжээчдийн үзэж буйгаар, «Британника»-гийн цахим хувилбарын гол өрсөлдөгч нь 3,8 сая нийтлэлтэй, интернэт хэрэглэгчид бүгд үнэгүй ашиглаж болдог «Википеди» болно. Мэргэжлийн түвшинд бичиж, шалгагдсан, баттай эх сурвалжийн мэдээлэлтэй учир «Википеди»-ийн нэр хүнд нөлөөлөхгүй гэж «Британника»-гийн төлөөлөгчид мэдэгджээ.
«Британника»-гийн цахим хувилбарын нэг жилийн захиалгын үнэ 70 доллар байх аж.
Энэ нэвтэрхий толийг анх 1768 онд Эдинбургийн «Жентльменүүдийн нийгэмлэг»-ээс гаргасан бөгөөд тэр үеийн мэдлэг, үзэл санааны түвшнийг тусгасан байв. Анхын ботийг гаргахад 3000 хүн, тэдний дотор, XVIII зууны гүн ухаантан, соён гэгээрүүлэгч, зохиолч Вольтер оролцсон байна. Лавлахад албан ёсны нийтлэлүүдээс гадна «цагаан дарсанд даливсын үндсийг хандлаад түүгээр толгойгоо угаа» гэж халзарсан хүмүүст зориулсан зөвлөгөө зэрэг жирийн ашигтай мэдээллүүд орсон байв.
«Британника»-гийн нэр хүнд түргэн өсч, зохиогчдын тоонд алдартай хүмүүсийн нэр олноороо орох болсон байна. Жишээ нь, Британийн зохиолч Вальтер Скотт рыцаруудын тэмцээн болон аян дайны тухай, мөн Британийн зохиолч Бернад Шоу социализмын тухай лавлахыг бэлтгэж, харин Лениний тухай нийтлэлийг Лев Троцкий бичсэн байдаг. Нэвтэрхий толийг бэлтгэх ажилд өнгөрсөн зуунуудын нэртэй эрдэмтэд, тухайлбал, Альберт Эйнштейн, Мария Кюри нар оролцож байжээ.
З.Амгалан
МОНЦАМЭ