Өвгөд хөгшид андахгүй дээ. Дүрсгүй жаалыг мангас ирлээ гэж айлгадаг. Банди нарыг ингэж хүмүүжүүлдэг өвөрмөц арга ухаан байж л дээ. Харин МАН-ын хувьд гишүүдээ МАХН ирлээ гэж айлгадаг болоод байгаа. Яг л мангас ирлээ гэдэг шиг. Сонин юм шүү. Гарал үүсэл хөгжил хөдөлгөөн, үйлс хэрэг нь нэгэн халуун тогоонд чанагдаж сайн муугаа адилхан дуудуулж явсан журмын нөхөд шиг санагдах юм. МАН-ын дарга Сү.Батболд намынхаа дээд эрхийг барих бага хурлынхаа индэр дээрээс 2012 оны сонгуульд МАН-тай өрсөлдөх гол сөрөг хүчин бол АН биш МАХН гэсэн нь улс төрчдийн сонирхол татахуйц хэрнээ урьд өмнө нь огт сонсогдож байгаагүй дүгнэлт юм.
Улс төр судлалын хувьд МАН-ын бага хурлын илтгэлд тус намын даргын хийсэн дүгнэлтэнд хэд хэдэн эерэг болоод сөрөг гаргалааг тоймлож болох юм.
Нэгдүгээрт: Ардчилсан намаас орон даяар зохион байгуулдаг ”Ард түмнээ сонсоё” , “Ардчиллын аян”-ыг МАН зохион байгуулдаг болжээ. МАН-ын доторх ахмад, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагууд бүхэлдээ “Ардчилсан” гэх нэр тодотголтой болцгоож, улаан дарцагтай коммунизм- социализмын анги, ангийн тэмцлийн түүх ярьцгаадаг хүмүүс өнөөдөр цэнхэр далбаатай ардчилал хүний эрх ,эрх чөлөө ярьцгааж ухуулдаг боллоо. МАН өөрийнхөө гол өрсөлдөгч хүчин Ардчилсан намтай ялгагдахын аргагүй өнгө төрхтэй, зүс царай нэгтэй болсон нь хожмын маргааш АН-ыг улс төрийн тавцанд үгүй хийх гэсэн алсын хараатай улс төр стартеги тактикийн бодлого явуулж байгаа хэрэг. Үүний учрыг АН-д ухаарч ойлгодог нь дэндүү цөөхөн юм даа. Бодол доо. АН –ын Гүйцэтгэх зөвлөл унтарч, ҮЗХ нь бодлого гаргаж, тодорхойлох чадваргүй болтлоо үхээнц дорой байдалд хүрч, эрүүл саруул хэсгийнхээ ухааныг сонсох чадваргүй нойрсож байдаг. Энэ намын үйл ажиллагаа зүүний соц-демократ намд онол үзэл баримтлалын хувьд ч үйл ажиллагаа арга барилын хувьд ч ингэж ихэд уусчээ. МАН-ын стратеги, тактикийн бодлогоор АН нь түүний хавсарга төдий нам болж хувирсан байна.
Ардын нам /МАХН/ 2008 оны сонгуульд оролцохдоо 1,5 сая төгрөгийг ард иргэддээ бэлнээр олгоно гэсэн хөтөлбөртэй оролцоогүй. Харин С.Баяр гэдэг улс төрч л хий хоосон цуурхал дэгдээсэн хэрэг. Одоо эргээд судлахад Ардын нам /МАХН/-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт аваад үзье ээ гэхнээ 1,5 сая төгрөг олгоно гэсэн ганц ч үсэг байхгүй. Гэтэл АН яахаараа С.Баярын цуурхалаар дэгдээсэн 1,5 сая төгрөгийг иргэдэд олгохоор улайрч яваа билээ. Ойлгоход бэрхтэй асуудал. Өөрийн бодлогогүй нам ингэж бусдыг дагаж хөтлөгддөг жамтай. Дараа нь мөхдөг. Хамтарсан засгийн газарт АН орсноороо олон жилийн турш улс төрийн тэмцлээр олж авсан шударга ёсны үнэт капиталаа үрэн таран хийж, МАН-тай огт ялгарахын аргагүй ижил зүсмийн бас иддэг уудаг завшдаг зиндаад очихсон олигархиудын нэгэн гэр бүлийнхний улс төрийн хүчин гэж хүмүүст ойлгогддог болоод байна. Ийм намтай өрсөлдөхөд 2008-2012 онд сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацаанд алдсан алдаа бүхнээ ижил үүрч гарах учраас МАХН-аас АН аюул багатай гэж МАН-ын дээд чуулган үзжээ гэсэн нэгэн дүгнэлт эндээс ургана.
Хоёрдугаарт: Төрийн эрх баригч хоёр намын хооронд сонгуулийн дүнгээс үл хамааран олонх, цөөнх гэлтгүй ямар ч тохиолдолд “Эвсэл”-ийн гэрээгээр хамтарсан засаглалын хэлбэрээр цаашид ажиллах юм гэдгийг нотлох шиг болсон. Нэлээд нухацтай ноённуруутай улс төрийн гол дүгнэлт нь энэ байх болов уу. АН нь сүүлийн 20 жилд улс төрийн өндөрлөгт өөрийн гэсэн байр сууриа огт алдаагүй нам. Үзэл баримтлал дээр суурилсан маш олон гишүүд, дэмжигчидтэй улс төрийн хүчин. Намын удирдлагынхаа алдаа завхралыг нээлттэй хэлж өгөөд аваад хаячихаар хүчин бас нам дотор нь нээлттэй фракцилдаг нам шүү дээ. Н.Алтанхуяг даргынхаа МАН-тай сүжирэлдээд байгааг ч фракцууд нь мэдэрч, огцруулах эсэхийн дунд хүлээлттэй байгаа. Нийгмийн бааз суурь сайтай энэ намыг ингэж басамжилж байгаагийн цаана улс төрийн тохиролцоотой юм байна гэсэн гаргалгааг хийж болох юм. Ардчилсан нам олонх, МАН нь цөөнх болсон тохиолдолд Хамтарсан засаглал цаашдаа оршин тогтнох нь бодитой зүйл. МАХН-тай өрсөлдөж, АН-тай эвсэх нь МАН-ын улс төр стартеги тактик юм гэсэн дүгнэлтийг бас хийж болохоор байна. Олигархиудын засаглал мөнхөд оршихын батлагааг МАН бага хурлаараа ингэж тунхаглан зарласан юм.
Гуравдугаарт. МАН юуны учир МАХН-аас айгаад эхлэв. МАХН-даа үнэнч өвгөд хөгшид бууриа сахина. Энэ нь МАН-ын сонгуульд ялагдах улс төрийн гол үндэслэл мөнөөсөө мөн. МАН бааз сууриа МАХН-д алдана гэсэн үг. МАХН-ын улс төрийн үйл ажиллагаа нь бүхэлдээ МАН-ын эсрэг идэвхтэй чиглэж байгаа. Тос дотроосоо өтвөл аюултай гэгчээр МАН-ны долоон булчирхайг хэн сайн уудлаж чадах вэ гэвэл МАХН-аас өөр улс төрийн хүчин тэр болгон үгүй. Ард түмний ядуурал, зовлонд унасан цөхөрсөн сэтгэлд МАН биш хамгийн ойр очиж байгаа нь МАХН. Тийм болохоор МАН мангас гэж МАХН-аас айлгүй яахав. МАН өөрөө үзэл баримтлал гэхээсээ илүү нэр төр, мөнгө төгрөг, авлига, хээл хахууль, өндөр дээд албан тушаалын аалзны тор шиг сүлжээнд хүлэгдэж оршин буй нам. Сонгуульд ялагдал хүлээвэл улс төрийн тавцангаас бүр мөсөн арчигдаж МАН биш МАХН үлдэх нь гарцаагүй. МАН нь олигархи нэр зүүж, улс гүрнээ баялагтай нь хүн ардтай нь худалдахаас ч сийхгүй бусармаг нөхдийн бүлэглэл болох нь улам бүр тодорхой болж ойлгогддог болжээ. Үйл ажиллагаа нь ч тийм л байгаа. Олны нүдэнд ил юм даа. Ямар сайндаа намынх нь дарга МонголУлсын Ерөнхий сайд шүү дээ. Олигархи засаглалаас салъя гээд өөрөө өөрийнхөө Засгийн газрыг олигархиудын засаглал гэдгээ хүлээн зөвшөөрч байхав. Монголын ард түмнийг олигархи засаглалаас салгах гээд байгаа бол хамгийн шударгаар өөрөө шууд огцрох тухайгаа зарлах ёстой. Улс төрийн тэмцлийн хамгийн дөт бөгөөд тайван арга зам үүнээс өөрөөр байхгүй.