logo
МАН онхолдож, МАХН сэргэж,  АН засаг барих бололтой

МАН онхолдож, МАХН сэргэж, АН засаг барих бололтой

2012/03/16
МАХН-ын дарга Н.Энхбаярын фракцид багтдаг гэж нэрлэгддэг  НХХ-ийн сайд Т.Гандийг МАН-ын дарга Сү.Батболд  гарцаагүй  шахаанд  орууллаа.  Хааны алба халаатай- Эзний алба ээлжтэй  гээд нөгөөх нь элчин сайдаар аялаад гарах нь тодорхой боллоо.  МАН-д үг дуугүй суудал олж ирэх ганц лидер эмэгтэйгээ УИХ-ын сонгуулийн босгон дээр ингэж зайлууллаа.  Хэрвээ МАХН УИХ-д олуулаа биш гэхнээ  бүлэг байгуулах хэмжээнд санал авсан тохиолдолд Т.Ганди МАН-д биш МАХН-д хүчээ өгөх нь тодорхой шүү дээ.
Бас  хүчний байгууллагын дунд “Шанага” хэмээх хочтой  Ганболд.  Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан  цагдаагийн  генерал. Түүнийг бас улс төрөөс  холхон зайлуулж Ардчилсан Солонгос улсад элчингээр явууллаа. Тагнуулын Ерөнхий газрын дарга Р.Болдод  Австрали улсад  томилолт өглөө. МАХН-ын дарга Н.Энхбаярын түшиг тулгуур гэж Сү.Батболдод үнэлэгдсэн ажилтнууд хилийн чанадад  ингэж  шидэгдлээ.  МАН гэдсэн дотроо хөлөө жийлцэж, байх зуурт  МАХН  бааз суурийг нь ухаж төнхсөөр байна.  Гишүүд нь МАН гэхээсээ илүү МАХН гэдэг ч болж.  Энэ удаагийн сонгуулиар МАН онхолдож, МАХН сэргэж,  АН засаг барих бололтой.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш