Энэ залуу сайд ангийхныхаа дунд ихэд пээдгэр нэртэй болоод байгаа. Оюу толгойн гэрээг гадаадынханд ашигтайгаар хийсэн сайд л даа. УИХ-ын нэр бүхий гишүүд түүнийг сайдын албан тушаалаас огцруулах гэж хэдэнтээ өргөн бариад бүтээгүй. Засгийн газар дахь олигархи хэсэг түүнийг хөөрөгдөж, хамгаалдаг болохоор мань эр ч ихэд пээдгэр байлгүй яахав. АН хамтарсан засгийн газраас гарч, сөрөг хүчний байр суурьт шилжмэгц Д.Зоригтын улс төрийн байр суурь ганхаж эхэлжээ. Хэл ам татласан энэ сайдыг зайлуулах нь МАН-д ашигтай улс төрийн тоглолт бий болж байгаа юм. Шударга бус хүмүүсийг сайд ч байсан хариуцлага тооцдог нам болж МАН-ын тоглолт явагдана. Д.Зоригтыг огцруулах нь багадана. Харин түүнээс эх орны эрх ашиг хаана байна. Тусгаар тогтнол юу болов гэж ял асуух нохойн дуу ойртжээ.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм
Эх сурвалж: Өнөөдрийн тойм