Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдан явагдаж байгаа 2012 оны өсвөрийн болон идэрчүүдийн футзалын цомын тэмцээний шигшээ тоглолтууд өнгөрсөн даваа гарагт эхэлсэн билээ.
Шигшээ тоглолтыг Дэрэннаран ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Тус тэмцээний 13 насны ангилалд найман баг, 15 насны ангилалд 12 баг, 17 насны ангилалд 11 багийн нийт 372 тамирчид оролцон хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байна.
Тэмцээнд УБ хотын клуб, дүүргүүдээс шигшигдсэн багуудаас 13 насны ангилалд: Чингэлтэй дүүрэг, Арвис, Улаанбаатар Дээд Сургууль, Хоромхон клуб, 15 насны ангилалд: Хаан Хүнс Титэм, Хан-Уул дүүрэг, Хасын Хүлэгүүд, Сүхбаатар дүүргийн багууд, 17 насны ангилалд: Хаан Хүнс Титэм, Хасын Хүлэгүүд, Сэлэнгэпресс, Хоромхон багууд. Мөн Өвөрхангай, Дорнод, Дархан -Уул, Багануур, Эрдэнэт, Зүүн Хараа, Сэлэнгэ, Дорноговь аймгийн шигшээ багууд орон нутгаас ирж оролцож байгаа нь тэмцээнийг өргөн цар хүрээтэй, өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож байна. Тэмцээний аваргууд гуравдугаар сарын 18-ны өдөр тодорно.