Хаврын тариалан эхлэх цаг ойртож байгаатай холбогдуулан бэлтгэл ажил ямар шатандаа явж байгааг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга Д.Есөн-Эрдэнэтэй уулзаж тодрууллаа.
-Энэ жилийн цаг уурын судалгаа гарсан уу? Үүнтэй холбогдоод тариалан эхлэхэд ямар нэг өөрчлөлт гарах уу?
-Энэ жилийн дулааны улирлын цаг уурын төлөв хараахан гараагүй байна. Энэ сард багтаад судалгаа гарчих байх. Гэхдээ олон жилийн дунджийг багцаалаад тариалалтад нэг их өөрчлөлт гарахгүй болов уу. Ирэх сарын 12-нд Дархан-Уул аймагт “Тариаланчдын улсын зөвлөгөөн” болно.
Тэрнээс өмнө тариалан эрхлэлтийн технологийн зөвлөмж боловсруулж гаргана. Тариаланчдын Улсын зөвлөгөөнийг жил болгон тариалан эхлэхээс өмнөхөн зохион байгуулдаг уламжлалтай. Зөвлөгөөнд яамны удирдлагууд, орон нутаг болон тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож энэ ондоо ямар техник технологиор тариалан тариалах асуудлыг хэлэлцэнэ.
-Тариалалт хэднээс эхлэх бол? Энэ жил хэдэн га-д үр тариалахаар төлөвлөж байна вэ?
-Ерөнхийдөө тариалалт таван сар гараад эхэлнэ. Энэ оны тариалалтад зориулж 318 мянган га-г бэлтгэх ажил явагдаж байна. Бүрэн хэмжээний улаан буудайн үрийн нөөц бэлэн байгаа. Дотоодоос улаан буудайн үрийг хангах боломжтой. Энэ жил 330 мянган га орчим үр тариа, 320 мянган га улаан буудай, 15 мянган га төмс, найман мянган га хүнсний ногоо, 18 мянган га тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөж байна.
-Өмнөх жил нэг га-аас хэдэн цент тариа хураасан бэ? Энэ жил үүнийгээ ахиулах тал дээр ямар ажлууд хийж байгаа вэ?
-Өнгөрсөн жил нэг га-аас 15 центнер тариа авсан. Энэ жил өмнөх жилээс тариалах талбайн хэмжээ ахиу байгаа. Аж ахуйн нэгжүүдийн техник технологийн шинэчлэл өмнөх жилүүдээс илүү нэмэгдсэн. Тоног төхөөрөмжийг шинэчлэх хүрээнд импортоор оруулж ирж байгаа трактор, тоног төхөөрөмж, ургамал хамгаалал, ойн аж ахуйн нэмүү өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлсөн. Мөн таван жилийн хугацаанд дотооддоо худалдан борлуулсан тоног төхөөрөмжүүдийг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлнө. Энэ онд үр тарианы агуулах шинээр барих ажлыг нилээн эрчимтэй хийнэ. 2011 онд 10 мянган тоннын багтаамжтай агуулах ашиглалтад орсон. Энэ жил Төв аймгийн Угтаал цайдамд 36 мянган тоннын багтаамжтай агуулах ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
-Газар тариалангийн салбарт төрөөс ямар бодлогоор дэмжиж байна вэ?
-Тоног төхөөрөмжийг шинэчлэхэд нилээд дэмжлэг үзүүлж байгаа. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд, мөн зөөврийн аж ахуй байгуулахад хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлж байна. Техник тоног төхөөрөмжийн хувьд төмс хүнсний ногооны тариаланд зориулсан бага оврын трактор, тоног төхөөрөмжүүдийг 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэйгөөр олгох ажлууд зохион байгуулж байгаа. Мөн төмс үйлдвэрлэлийн зориулалттай дунд хүчин чадлын трактор тоног төхөөрөмжийг урт хугацааны лизинд хамруулах ажил хийж байна.
Ногоон хувьсгал үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногоо тариалах ажил хийнэ. Чацаргана үндэсний хөтөлбөрийн хүрээнд чацаргана суулгалтыг зээлээр олгох төсөл сонгон шалгаруулна. Мөн хүнсний ногоо тариалах тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй хэлбэрээр олгох үйл ажиллагааг аймгуудын ХХАА-н жижиг дунд үйлдвэрийн газраар дамжуулан хэрэгжүүлнэ.
-Газар тариаланд ямар шинэ техник технологи хэрэгжүүлж байгаа вэ. Мэдээж гадны улсын туршлагыг судалсан байх?
Ер нь бол байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, удаан эдэлгээтэй тоног төхөөрөмж нэвтрүүлэх бодлого барьж байгаа. Канадын техник технологийг нэвтрүүлэхийг зорьж байна. Тариаланчид маань Орос улсын тоног төхөөрөмж дээр ажиллаад сурчихсан учраас Орос улсаас бас тоног төхөөрөмж оруулж ирнэ. Харин төмс, хүнсний ногооны хувьд бол Азийн орнуудын технологийг ашиглах бодолтой байна.
С.Өлзиймаа
С.Уянга
МОНЦАМЭ