logo

"100 мянган айлын орон сууц"-ны дэд бүтцийг хонгилын системд шилжүүлнэ

2012/03/17
ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж  Нийслэлийн Хот төлөв­лөлтийн газарт ажиллалаа. Сайд энэ үеэр Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” норм, дүрмийг шинэчлэх ажлыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар зохион байгуулж байна.
“Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” -д шинээр тавих шугам сүлжээг сувагт болон хонгилд байрлуулахыг зөвшөөрсөн бөгөөд мөн газар доорх инженерийн шугам сүлжээг нэгтгэн нэг хонгилд байрлуулах боломжтой нөхцлүүдийг зааж өгсөн байдаг. Цаашид шинээр баригдах орон сууц, орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээг хонгилын системд байрлуулах асуудлыг ЗТБХБ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд яаралтай шийдвэрлэнэ гэсэн юм.
Тиймээс газар доорх инженерийн шугам сүлжээг хонгилд байрлуулах талаар баталсан норм, дүрмийг хэрэгжүүлэх чиглэл рүү барилгын салбарт үйл ажиллагаа явуулагч аж ахуйн нэгж, зураг төслийнхөн шилжиж ажиллах цаг иржээ. Мөн хот төлөвлөлтөд тулгарч байгаа хүндрэлийг багасгахын тулд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дулаан, цахилгаан, усны эх үүсвэр, ариутгах татуурга, асуудлыг түргэтгэх, “Зуун мянган айлын орон сууц” төсөл хөтөлбөрт шаардагдах гадаад эх үүсвэрийг Засгийн газрын баталгаа гаргах замаар, дулаан, цахилгааны үүсвэр (5-р станц)-ын асуудлыг холбогдох яам Засгийн газрын эрхлэх асуудлын хүрээнд яаралтай шийдвэрлүүлэх гэж байгаа аж.
ЗТБХБ-ын сайд Нийслэлийн хот төлөвлөлтийн газар ажилласаны­хаа дараа хотын удирдлагуудын хамт өнгөрсөн жил 40 мянгатад баригдсан 200 метр түнэлийн системтэй танилцлаа. Монголд анх удаа баригдсан инженерийн шугам сүлжээг байрлуулсан түнэлийн системийг 950 сая төгрөгийн өртө­гөөр байгуулж байжээ.
Улаанбаатар хотын инженерийн шугам сүл­жээг нийтэд нь яг ийм хэлбэрт шилжүүлбэл зундаа засварлахаар хөрсийг нь хуулж, намартаа хучдаг газар шорооны ажил зогсож, төсвийн хөрөнгө хэмнэгдэх давуу талтай юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш