Нисдэг таваг, шувуудаас гадна дэлхийд бас нисдэг охин байдаг гэвэл та нар итгэх үү. Тэгвэл тийм охин Японд амьдардаг аж. Өнгөрсөн оны намар Япон даяар шуугиан тарьсан энэ охины нэрийг Нацума Хуяши гэдэг бөгөөд тэрээр нисэх дуртай гэнэ.
Үнэндээ маш олон удаа үсэрч, дэвхцэж байж нисч буй мэт тун үнэмшилтэй зургаа авч чаддаг ажээ. Гэхдээ япончууд түүнийг үсэрч буй хэрнээ царай төрх нь жигтэйхэн тайван, яг л үнэнээсээ нисч буй байлгаж чадаж буйг гайхсаар, үнэлсээр байгаа юм. Одоо хүртэл Нацуми нисч буй зургуудаа өөрийн блогтоо тавьсаар байна.
“Түүний нүүрний нэг ч булчин зангираагүй, маш тайван харагдаж байгаа биз дээ. Нацуми ингэж нисдэг юм” гэж япончууд хэлэх дуртай. Харин Нацуми зургуудынхаа нууцын талаар “Мэдээж, би нисдэггүй. Гэхдээ нисч буй мэт харагдахын тулд олон зуун удаа үсэрч байж сая үнэмшилтэй зураг гарах нь бий” хэмээн инээмсэглэн өгүүлсэн байна.