logo
Йоахим Гаук Германы шинэ ерөнхийлөгч боллоо

Йоахим Гаук Германы шинэ ерөнхийлөгч боллоо

2012/03/19

ХБНГУ өчигдөр шинэ Ерөнхийлөгчөө сонголоо. Германы Бундестагт суудалтай зургаан намын тав нь Ерөнхийлөгчөөр хүний эрхийн төлөө тэмцэгч, номлогч Йоахим Гаукийг санал болгосон тул түүний сонгох нь бараг тодорхой байсан юм. Бундестагийн 1240 гишүүнээс 991 нь Йоахим Гаукийг улсынхаа Ерөнхийлөгчөөр ажиллахыг дэмжсэн байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд өмнөх Ерөнхийлөгч Кристиан Вульф ард түмнийхээ олонхийн дэмжлэгийг авч чадахгүй болсноо зарлаж, албан тушаалаасаа огцорсон юм. Тэрээр эрх мэдлээ хувийн ашиг сонирхолдоо ашигласан хэмээн буруугагдан, хэрэгт татагдаад байгаа билээ.
Йоахим Гаук нь 2010 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгчид нэг дэвшсэн ч Вульфт ялагдсан юм. Тухайн үед Вульфын төлөө Бундестагийн 625 гишүүн санал өгсөн бол Гаукийг 494 нь дэмжиж байжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш