Холливудын нэрт жүжигчин Жорж Клуниг Вашингтон дахь Суданы Элчин сайдын яамны хориотой бүст нэвтэрснийхээ төлөө хэсэг хүмүүсийн хамт баривчилсан байна. Жорж Клуни Өмнөд Суданд илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг Судан улс зориудаар саатуулж, төвөг удаж явдлыг Жорж Клуни эсэргүүцсэн юм байна. Гэвч нэрт жүжигчнийг цагдаагийн анхааруулгыг үл хайхран Элчин сайдын яамны хорио бүсийг давсан хэмээн үзэж, мөнгөн торгууль ногдуулаад суллажээ.