Улс орны минь хоймор залрах бурхан, ард түмний минь түшиж тулах багана болсон Монгол улсын төрийн сайд Ямбатаны төрсөн өдрийн их ёслол тэмээн жилийн тэнхлүүн өвөл цагаар идрийн барилдлага сайн өдөр тохиолоо. Монгол улсын төр баригчдын таашаалаар соёрхон, албан ёсоор зарлан тэмдэглэж буй төрсөн өдрийн ёслолын арга хэмжээ авто-морины уралдаанаар хэрхэн үргэлжилснийг шуурхай сурвалжлан уншигч танаа хүргэе.
Цаг агаар тачигнаж, цан хүүрэг савссан, Баасан ах, Балжинням эгчтэй давхацсан ёстой л нэг наргиж баймаар идэр есийн энэ жаварт сайн өдөр Сүвийн есөн нүхтэд болж буй уг уралдаанд газар газрын алдарт цуутай хурдан 100 гаруй хүлэг морьд, том оврын өндөр үнэтэй 200 гаруй авто машин оролцохоор ирээд байгаа билээ.
Дэлхийг донсолгосон Морьтон Монголчууд сүүлийн үед сүр сүлд омголон тэнгэрийн хүлгээ, газрын төмөр хөлөгтэй уралдуулан шандас хурдыг нь шалгаж, стресс тайлан зугаацдаг болсон.
Авто-морьд булган малгай, минжин шүүб, үйтэнхуаран дээлээр гангарсан Ямбатан сайдыг нэгэнтээ нар зөв эргээд уухайлдан сигналдан гарааны зурхай өөд одож, хахир хүйтнээс хангалттай хамгаалагдсан эзэд зочид ханцуйдаа тохиролцсоор сэтгэл догдлон үлдвээ. -За авто-морьд харахын завдалгүй эргэчихлээ. Хөөгдсөн морьд өндөр хурдтайгаар нөмрөн ирж, жийпүүд хоёр талаас нь шахан замаа булаацалдан байгаа харагдана. -Хээр зээрд зүсмийн гурван морь онцгойроод ирлээ. Аргагүй л алдарт уяач Хэрлэнгийн арга барил даа.
-Энд цор ганц “хаймар” жийп уралдаж байгаа. Үүлдэр угсаа сайтай, америк угшлын гайхамшигт энэ унаа баярын маань эзэн Ямбатан сайдынх билээ. Түүнийг МУ-ын манлай техникч Нямбайжав гардан хурд хүчийг тохируулсан байгаа.
-За энэ чинь хэний машин бэ. Баатар сайдын бараан жийп шиг л байна. Араас нь тэмээн жилийн шилдэг хөрөнгө оруулагчаар шалгарсан “Хитрый мон” корпорацийн “пажеро” галзуу юм шиг харайлгаж байна. Мөн УБЗ 0000, УБЗ 01-10 гэсэн сүрлэг сайхан машинууд дугуй нэхэн хөөсөөр байна. Гэхдээ л Ягаан даргын улаан морийг гүйцэхгүй л байна даа. За энд “Доллар” компаний ногоон “ланд”, Төрийн өмчийн Төгрөг даргын мөнгөлөг жийп хоёр өмнө хойноо орон хурдалж явна.
-Өнгөрсөн долоо хоногт болсон эрхэм гишүүн Мундагийн хүүхдийн даахь үргээлгийн наадамд түрүүлсэн хээр морь уужуу сайхан давхиж харагдах юм. Говийн аймгийнхны наадамд голдуу түрүүлдэг “Гоё саарал” үрээ энд бүжиглэж байгаа юм шиг л давхиж, араас нь баруун аймгийнхны баярыг баараггүй шуугиулдаг “Бандгар хар ланд-100” нэхээд ирлээ. -Морьт цэргийнхний хээрийн сургуулилт, танкчдын дайралт шиг үймээн эх орны минь уудам талыг нойрноос нь сэрээж байна.
-Шавартай нойтон цас нүүр нүдгүй шидэлсэн, чөмөг царцам хүйтэнд, ноосон малгай бээлийгээр “гангарсан” шавилхан үрсийн зориг үл мохож, шандаст хүлгийн хурд үл саарахыг хараад хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй.
-Тэнд хоёр машин нэг морины хамт хадуураад явчихлаа. Уралдааны данстай хүлэг биш юм болов уу. Адуу малаа хайж яваа хүмүүс хониныхоо бортой, тарвага зурам эргүүлж яваа анчид “иж” мотоциклтойгоо нийлчихсэн манаргаж явах тохиолдол ч бий шүү.
-Гишүүн Элбэрэлийн ээжийнх нь 85 насны ойд зориулсан цаг бус эрийн гурван наадамд айрагдаж байсан “Сумо” хэмээх алдарт жийп тасарчээ. Алдарт засварчин Овоо бандийн уяаны хурдан хүлэг юм.
-За бариа ч тун ойртлоо доо. Уралдсан уралдаан бүртээ дээгүүр ордог нөгөө л хэдэн жаатай жийпүүд мөн л тэргүүн шугамд явж байна. Хүлгийн тоосонд даруулах аз хийморьт сайн гэж манайхан ярьдаг.
Авто-хүлгийн утаанд дуниартах хүсэлтэй үзэгч олон зам тосоод зогсчээ. За сайдын “Сумо” хэмээх “хаймар” жийп аргагүй л тодроод ирлээ дээ. Энэ сайхан машинаас олны хэл ам хазгай л тусаасай билээ. Мөн сайдын уясан “Хилэнт хээр” үрээ ч гараад ирлээ.
-Тэнгэрийн заяатай хүлэг хойно тэгэлгүй дээ. Жийпний зөв талаар дайраад бараг л өмнө нь гараад ирлээ. Амьд амьтан хойно од хийморь гэж байдаг хойно аргагүй.
-Сайдын хоёр хүлэг үзүүр түрүүнд ирж, тод магнай, торгон жолоогоо өргүүллээ. Сайдын бие хамгаалагчид хурдан хүлгийг барьж авахаар хуягт хөлөглөн хөөж байна.
-Сайдын туслах Даган баясахын хонгор үрээ, дүүгийнх нь саарал “ниссан” зэрэг хурдан хүлгүүд айргийн тавд багтжээ.
-Ийнхүү Монгол улсын төрийн сайд Ямбатаны хорвоод мэндлээд 40 дэх жилтэйгээ учирсаны ойн их баярт зориулсан авто-морины уралдаан тун сайхан болж өнгөрлөө. Домогт Монголын удамт хүлэг дэлхийд гайхуулах болтугай. Дараагийн уралдаан дараа долоо хоногт гэсэн шүү.
Б.Батчимэг