logo
Ассанжи Австралийн сонгуульд өрсөлдөнө

Ассанжи Австралийн сонгуульд өрсөлдөнө

2012/03/20

Викиликс сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Австралийн парламентийн дээд танхим буюу Сенатын танхимын сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн тухайгаа Твиттер дэх хуудсандаа бичжээ.

Ассанж одоогийн байдлаар Их Британид гэрийн хорионд байгаа бөгөөд Шведийн талд шилжүүлэн өгөх эсэх талаарх шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа юм. Хэдийгээр тэрбээр гэрийн хорионд байгаа боловч сонгуульд өрсөлдөх бүрэн боломжтой гэж Викиликс сайтын хуульчид үзэж байгаа аж. Түүнээс гадна, тус сайтынхан Австралийн парламентыг «эзэлж чадахуйц» «Викиликс нам» байгуулах талаар ярилцаж байгаа гэнэ. Жулиан Ассанж бол Австрали улсын иргэн юм. Тэрбээр 1971 онд тус улсын зүүн хойд нутагт оршдог Таунсвилл хотод төржээ. Викиликсийг үндэслэгч аль мужид өрсөлдөх нь одоогоор тодорхойгүй байгаа боловч энэ талаар ойрын үед мэдээлэх гэнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш