Хээрийн боохой, урт саарал, саарал амьтан гээд чоно гэдэг амьтныг цээрлэж нэрлэдэг нэр олон. Илүү заяатандаа алагдаж, ижил заяатандаа харагддаг хэмээн энэ амьтны хийморь сүрийг монголчууд бадраасаар ирсэн нь эрт эдүгээгээс улбаатай.
Юутай ч дархан цаазтай амьтан болгон агнахыг хориглосноос хойш одоо бөө удган ихэсч хүссэн хүсээгүй урт саарлын наймаа энд тэндгүй боллоо. Телевиз, радиогийн зарлалаар “Чоно задалж зарна. Чонын соёо яаралтай авна. Чонын тархи зарна, авна…” Нэг бодлын эрээ цээргүй болж дээ.
Хээрийн амьтны мах, дотор эрхтэн ер бүх зүйл нь хүнд хэрэгтэй гэнэ. Тархины даралттай хүн тархийг нь идвэл зүгээр болно. Ходоодны шархлаатай хүн ходоодыг нь идвэл цоо эрүүл болно. Ямар эрхтэн өвдөнө, түүнийг нь идвэл өвчин тэр дороо л илаарь болдог идтэй.
Өмнөговь аймагт чоно бүтнээрээ 250.0-500.0 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин соёо нь толгойтойгоо 30-50 мянган төгрөг. Зарим нь 100 мянга хүргэж байгаа. Дайны хажуугаар дажин гэгчээр аймгийн төвийн томоохон худалдааны төвд нохойны соёог чонын соёо гээд ширхэгийг 25 мянган төгрөгөөр худалдаж байв. Яг энэ үеэр аймгийн анчдын зөвлөгөөн болов. Анчид авах ангаа л авдаг.
Хоёр нарны хооронд хэдэн малынхаа араас аяга цайгаа тухтай уучихаж амжихгүй явдаг ийм л улс бөгөөд сүүлийн үед яригдаад буй хулгайн ан, чоно авлах асуудал тэдэнд хамаагүй хэмээн ярьцгаалаа. Тэгвэл хулгайн анчид, сонирхогчид, хийморио сэргээгчид, машиныхаа хүч чадлыг соригчид, ааг омгоо дарагчид хэвлэл мэдээллээр зар урсгадаг юм биш үү. Гэхдээ сүүлийн жилд чоно сүрэглэн явдаг болсныг тэд ам нэгтэй ярьж байв.
Нэг айлын хоттой хонийг хомроглон барьж, нөгөө айлын 50-иад богийг жалгаар нэг цувуулан хаяжээ. Тэд аймгийн ЗДТГ, “Говь гурван сайхны байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар”-т хүсэлт гаргажээ. Чонын тоо толгой аймгийн хэмжээнд ихэссэнээс мал сүргийн тоо толгой буурахад нөлөөлж байна хэмээн үзэж байхад аймгийн БОАЖГ энд эсрэг байр суурьтай байв. Учир нь чоныг авлах ажиллагааны үеэр буу цуурны их чимээгээр бусад ан амьтан зээр гөрөөс, шувууд, аргаль янгир дайжиж, жуулчдад үзүүлэх зүйлгүй болохоос онцгой сэрэмжилсэн хэрэг байлаа.
Чононд буруу байхгүй
Өмнөговь аймгийн БОАЖГ-ын дарга О.Бадарч: Чоно агнах гэдэг өөрөө шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй асуудал. Өмнөговь аймаг чонотой болсон. Гэхдээ хангайд асар их чонон дунд хангайн мал өсөөд байдгийг энд бодолцох хэрэгтэй. Тэгэхээр дасан зохицох асуудлыг чухалчлав. Энд малаа идүүлж дасан зохицох биш, айл болгон нохойтой болъё. Дараа нь малаа хариулдаг болмоор байгааг онцоллоо. Яг үнэндээ говийн малчид хангайн малчид шиг цаг тутам дурандаж чадахгүй л байгаа гэнэ. Тэрбээр хангайн хөдөөгийн айлд долоо хоносноо энд баримт болгон ярилаа.
Нохойтой айлын хоттой хонь уруу чоно оржээ. Шөнөдөө нэг хонийг нь аваад хотны захад гүзээг нь үлдээчихээд явсан байж. Гэтэл тухайн айл нь “За бид энэ жил өгөх ёстой хишгээ өгчихлөө. Одоо манай малд хал байхгүй” хэмээн ажиггүй байсан гэнэ. “Чоно үүрэндээ өлзийтэй” гэдгийг чоно өөрөө мэддэг бөгөөд намайг алдаг хүн байгаа гэдгийг мөн сайн мэддэг учраас тэндээ дасан зохицоод амьдраад байдаг аж. Иймд малчид ч гэсэн үргээж дайжуулах, малаа цаг тутам эргүүлэх, хоточ нохойтой нөхөрлөх зэргээр байгалийн жам ёсоор дасан зохицохыг уриаллаа.
Байгаль хамгаалагч нарын эрх мэдэл жулдаад байна
Анчид ярьж байна. Зөвлөгөөний үеэр анчид өөрсдийн санал бодлоо солилцож, нутаг усандаа тулгамддаг асуудлаас хуваалцлаа. Энд тусгай хамгаалалттай тодорхой хэсэг газарт нэг байгаль хамгаалагч байдаг бөгөөд байгаль хамгаалагчийг улсын байцаагчийн эрх мэдэлтэй болгох нь зүйтэй юм. Шуудхан хэлэхэд байгаль хамгаалагчид нэртэй болохоос ямар ч үүрэггүй, буу шийдэм хамгаалах хэрэгсэл байхгүй. Хөөгөөд мотоцикл нь явдаггүй. Хориотой үйлдэл дээр нь бариад авахад ямар шаардлага тавих, эд зүйлсийг нь хураах эрх байдаггүйгээс үр дүн бага байдгийг нутгийн малчин, анчингаас өөр хэн ч мэддэггүйд харамсч явдгаа илэрхийлсэн юм.
Ер нь байгаль хамгаалагчдыг тухайн орон нутгийнх нь малчид анчидтай маш сайн холбож өгөх нь тун тустай. Энэ нь хамтын хүчээр хулгайн анчдыг илрүүлэх, тэдний үйлдлийг таслан зогсооход ач холбогдолтой гэлээ.
СҮрэг Чоно СҮйтгэж эхэллээ цаана Чинь!
Нөгөөтэйгүүр Гурван сайхан ууланд чоно үнэхээр ихэссэнийг эмзэглэн ярьцгаав. Нэг явахдаа 10-18 тооны чоно сүрэглэн яваатай тааралдах болж, бод малын төл өсөхөө больсныг улмаар гадаад, дотоодын жуулчин аянчин ирлээ гэхэд барагтайд аргаль янгир олж харахгүйг баталлаа.
Хаанахын жалга судганд нялх малын сэг, айлын малын зэм хэд байгааг ширээний ард суугчид биш зөвхөн малчин анчид л мэднэ. Тиймд тухайн газар нутагт ихсээд байгаа чонын сүргийг зөв зохион байгуулалттайгаар цөөлөх нь зүтгэе гэдгийг тэд төр захиргааны байгууллагаасаа хичээнгүйлэн хүсч байв. Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг тэр чигээрээ тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг бөгөөд нэг гүний худаг гаргах эрхгүй бөгөөд тэнд байдаг малчин мал хоёр эрс цөөрчээ.
Сургуулийн хүүхэд цуглах үед нэг айлд 1-2 хүн л байх. Ихэнх залуу малчид шөнөжин чонотой ноцолдож хоносноос хоосон хоносон ч дүүрч нойртой газар хоноё хэмээгээд хамаг малаа зараад төв суурин бараадсан гэнэ. Хоосон өвөлжөө шиг элбэг юм алга. 1974 онд тус сум түмэн тэмээтэй хэмээн мөнгөн буйл, алтан ботгоор шагнуулж байсан бөгөөд өнөөдөр 2 мянга гаруйхан тэмээ тоологдсон аж. Энэ нь жил жилийн төл ордоггүйтэй холбоотой. Ботгыг нь манаж байгаад тором болгоод тавьсан өдөрт нь л нөгөө гайтай саарал гарч ирээд хүүлж орхисон гэнэ. Үүнийг ярьсан малчин 13 тормоо ингэж алджээ. 10 унагаа зуны бүтэн уяад дөнгөж өчигдөр сүрэг чонотой таараад зургаахан унагатай үлджээ. Сүүлийн арваад жил хаврын жалга дагасан нялх ногоо дагасан зээрийг сүргээр нь бариад хаялсан байжээ. Энд бид нэг талаасаа байгалиа хайрлах нь зүйн хэрэг хэдий ч нөгөө талаасаа мал малчин түмнээ хамгаалах нь зайлшгүй болж байна. Өнөөдөр бүх зүйлийг тусгай хамгаалалттай гэж хууль номоор нь хаагаад байвал баруун сумдын хэдэн мал барагдаж, малчин модоо барихад хүрээд байна хэмээн аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Г.Амаржаргал санал нэмэрлэсэн юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Сэврэй сумын Түшээ хайрханы хажуугаас 50 мал барьжээ. Улмаар сүрэг чоно бас нэгэн айлын 60 малыг нэг дор нь бариад 50-ыг нь туугаад явсан бөгөөд сэг нь одоо ч гаднаа овоолоостой байгаа ажээ. Номгон хайрхан, Сэврэйн хэцийн хойхно Бүйлсэн багт сүрэг чоно мал шиг бэлчиж үүр үүссэн учраас энд цугласан анчид холбогдох албаны хүмүүс зохион байгуулалттайгаар тус чонон сүргийг дарахаар мордоцгоолоо. Ийнхүү анчдын нийгэмлэгийн бага хурлаар энэхүү том шийдэлд хүрснээс гадна бүтэц зохион байгуулалтын шинэчлэлээ хийсэн юм.
С.СУМЬЯА
МОНЦАМЭ