logo
Ливийн тагнуулын албаны дарга асныг баривчилжээ

Ливийн тагнуулын албаны дарга асныг баривчилжээ

2012/03/20
Мавританийн хууль сахиулах байгууллагынхан Ливийн Тагнуулын газрын дарга асан Абдалла ас-Сенуссиг баривчилжээ. Түүнийг бямба гарагийн шөнө тус улсын нийслэл Наукшот хотын нисэх онгоцны буудалд баривчилсан байна. Ас-Сенусси хуурамч паспорт ашиглан Мароккогоос Мавританид ирсэн байжээ. Тэрбээр Муамар Каддафийн эгчийнх нь нөхөр юм.
Олон улсын Эрүүгийн шүүхээс өнгөрсөн оны зургадугаар сард Абдулла ас-Сенуссиг баривчлах зөвшөөрөл өгчээ. Түүнийг Каддафийн үед хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан хэрэгт буруутгасан байна.
Ливийн эрх баригчид Сенуссиг өнгөрсөн оны арванэгдүгээр сард баривчилсан гэж мэдэгдэж байсан боловч нотлох баримт байгаагүй юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Тагнуулын газрын дарга асан аравдугаар сард Нигер болон Мали улсын нутаг дэвсгэрээр дамжин Ливиэс зугтан гарчээ.
Абдалла ас-Сенуссиг баривчилсны дараа Ливи болон Франц улс түүнийг шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан байна.
Харин түүнийг Гаагад шилжүүлэн өгөх ёстой гэж Олон улсын Эрүүгийн шүүхийн төлөөлөгчид үзэж байгаа ажээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш