Латин Америкийн эмэгтэйчүүд олон улсын гоо бүсгүйн тэмцээнүүдэд амжилттай оролцож бусад тивийн төлөөлөгчдөөс илүү олонтаа титэм зүүсэн байдаг. Тэр эрчээрээ тэд улс төрийн хамгийн дээд оргил руу тэмүүлцгээж явна.
“Эмэгтэй хүн улс төр рүү орохоор тэр эмэгтэй л өөрөө өөрчлөгддөг, харин олон эмэгтэй улс төрд орох үед улс төр өөрөө өөрчлөгддөг” гэж Чилийн Ерөнхийлөгч асан Мишель Бачелет хэлсэн байдаг нь сүүлийн жилүүдэд Латин Америкт болж буй үйл явцын утга учрыг илүү нарийн тодорхой илэрхийлж байна.
Түүний тод жишээ нь Мишель Бачелет өөрөө байж болох юм. Пиночетоос хойших Чилийн түүхэн дэх хамгийн их амжилт олсон ерөнхийлөгч нарын нэг байсан, дараа нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн түвшинд зарчмын хувьд цоо шинэ “НҮБ–Эмэгтэйчүүд” гэдэг байгууллагыг тэргүүлж явсан эмэгтэй. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, манай гарагийн энх тайван, аюулгүй байдалд ахиц дэвшил гаргахад тэдний оруулах хувь нэмрийг өргөжүүлэх гээд янз бүрийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал, гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх нь олон улсын байгууллагын зорилго юм.
Мишель Бачелетийн амжилт Чилийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болсноор хязгаарлагдахгүй. Тэрбээр үүнээс өмнө Эрүүл мэндийн байсан, дараа нь тус улсын түүхэн дэх анхны Батлан хамгаалахын эмэгтэй сайд болж, ажил үүргээ амжилттай гүйцэтгэн, онцгой зан чанартай болохоо харуулжээ. Дийлэнх нь “Пиночетын шинелиэс гарсан” генералуудтай таарч тохирох нь тийм ч амар хялбар байгаагүй аж. Гэсэн ч тэрбээр тэдэнтэй хэл амаа ололцож чадсан төдийгүй цэргийн хүрээнийхний хүндэтгэлийг хүлээж чадсан байна. Мишель Бачелет залуудаа цэргийн дарангуйллын үед буюу түүний хожим удирдсан генералууд залуу дэслэгч, Пиночетын талыг илэрхий баримтлагчид байх үед шоронгийн эрүү шүүлт амсаж байсныг дурсвал түүний гавьяа жинтэй юм. БХЯ-ыг амжилттай удирдсан туршлагынхаа ачаар Мишель засгийн газрын гишүүдээс ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн өндөр магадлалтай нь байжээ. Түүнийг эрх барьж байх үед сайд нарын танхим дахь эмэгтэйчүүдийн тоо урьд өмнө байгаагүй олон болсон бөгөөд Бачелетийн нэр хүнд төрийн өндөр албан тушаалыг хашсан хамгийн сүүлчийн өдөр хүртэл нь асар өндөр хэвээр байв.
Түүний нотолсноор, Латин Америкийн ямар ч орон улс төр дэх хүйсийн тэгш байдлыг хангаж хараахан чадаагүй байна. Янз бүрийн түвшний эрх барих байгууллага дахь эмэгтэйчүүдийн оролцоо 30 хувь хүрээгүй байгаа юм. 1995 онд Бээжинд болсон НҮБ-ын эмэгтэйчүүдийн асуудлаарх бага хурал тийм зорилт тавьсан аж. Тус бүс нутгийн орнуудад эмэгтэйчүүд нийт хүн амын 52 хувийг эзэлдэг боловч парламент дахь тэдний оролцоо 22 хувиас хэтрэхгүй байна.
Гэхдээ одоо Латин Америк энэ талаар Баруун Европтой харьцуулахуйц амжилтад хүрээд байгаа аж. Латин Америкийн томоохон улс болох Бразилийг эмэгтэй хүн удирдаж байгааг хэлэхэд хангалттай байх. Бразилийн нэр хүнд бүхий “Истуэ” сэтгүүл саяхан Дилма Роуссеффийг улсынхаа оны хүнээр нэрлээд, төрийн эрх барьсан бүтэн 12 сар хүрэхгүй хугацаанд тэрбээр дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад Германы Канцлер Ангела Меркель, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны дараа орсныг онцлон дурдсан байна.
“Бразил улс түүхийнхээ хосгүй цаг үеийг туулж байна. Ардчилсан капитализмын нөхцөлд аж төрж буй, хүлээсэн үүргээ биелүүлж байгаа, нийгмийн өргөн хүрээтэй өөрчлөн байгуулалтыг хийж буй, 190 сая хүн амтай улсынх нь хувьд биднийг дэлхий даяар хүндэтгэж байна” гэж “Истуэ” тэмдэглэжээ. Энэ нотолгооны сүүлийн хэсэг нь аливаа нийгэмд гарсан ахиц дэвшлийн түвшин эмэгтэйчүүд дарлалаас хэр ангижирснаар хэмжигдэнэ гэдэгт итгэлтэй байдаг Дилма Роуссеффийн хэлэх дуртай нэг үгийг санагдуулж байна.
Бразил ардчилсан улс болоод удаагүйг одоо санах хүн цөөн биз. “Истуэ”-гийн сүүлийн дугаартай бүхэн бүтэн 20 жил Бразилийн төрийн эрхийг барьж байсан дарангуйллын үедхэрэгтний суудалд суугаа Дилма Роуссеффийн гэрэл зурагтай гарсан “Эпока” сэтгүүл давхацжээ. Богино үстэй 22 настай туранхай бүсгүйн зургийг хараад хэн ч шууд одоогийн Дилма Роуссефф гэж хэлж чадахгүй. Зурган дээр түүний ард офицерын дүрэмт хувцастай цэргийн шүүхийн хоёр гишүүн байх бөгөөд тэд камерын өмнө алгаараа нүүрээ тагласан байна. Энэ зураг Бразилийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч залуудаа гартаа зэвсэг барин дарангуйлагч дэглэмийн эсрэг тэмцэгчдийн нэг байсныг нотолно. Баривчлагдсаныхаа дараа тэрбээр гурван жилийг шоронд өнгөрүүлэхдээ эрүү шүүлт амссан байна.
Бразилчуудын хувьд урт Роуссефф гэдэг овог нь болгар Русев гэдэг овгийг барууны маягийн болгосон хэрэг аж. Болгарын Коммунист намын идэвхтэн асан, 1929 онд аргагүйн улмаас Францад орогнож, тэндээсээ Аргентин, дараа нь Бразил руу гарсан цагаач Пётр Русев гэгч Дилма Коимбра Силва гэдэг бүсгүйтэй гэрлэж, тэд гурван хүүхэдтэй болжээ.
Чинээлэг айлд төрж өссөн Дилма хар залуудаа хувьсгалт нууц байгууллагын гишүүнээр элсэж, дараа нь баривчлагдан хоригдож, эрүү шүүлт амссан байна. Суллагдсаныхаа дараа 25 настай Дилма Руи-Гранди-ду-Сул их сургуулийн эдийн засгийн ангийг төгсөж, Карлус Пайшау ди Араужутай гэрлэжээ. Энэ хүн ч бас нууц байгууллагын гишүүн байв.
Дилма Роуссеффийн улс төрийн амьдрал олон жилийн турш Бразилийн ажилчны намтай холбоотой байсан ч ҮЭ-ийн удирдагч асан Луис Инасиу Лула да Силва тэргүүтэй Хөдөлмөрчдийн намд 1999 онд элссэнээс хойш түүний хувь заяанд эрс өөрчлөлт гарчээ. Тэр үед, 13 жилийн дараа Силва Ерөнхийлөгч болж, харин Дилма эхлээд Эрчим хүчний сайд, дараа нь ерөнхийлөгчийн тамгын газарт орно гэж хэн санаагүй байх.
2010 онд ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээс өмнө Дилма Роуссефф нэг ч сонгуульд нэрээ дэвшүүлж байгаагүй аж. Парламентын депутат байж үзээгүй тэрбээр сонгуулийн хоёрдугаар шатанд 56 хувийн санал авч Латин Америкийн хамгийн том улсын ерөнхийлөгчийн суудлыг эзлэх анхны эмэгтэй болжээ. Сонгуулийн өмнө тэрбээр тунгалагийн зангилааны хорт хавдартай болж химийн эмчилгээг цаг алдалгүй хийлгэснээр өвчнөө ялсан нь эр хүн шиг эрэлхэг, мохошгүй болохын нотолгоо болсон байна.
Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчерийг Зөвлөлтийн хэвлэл “төмөр хатагтай” хэмээн тодорхойлж байсан нь Дилма Роуссеффт ч мөн тохирох аж. 12 дугаар сарын эхээр Хөдөлмөрийн сайд Карлус Лупиг огцруулсан нь өнгөрсөн нэгдүгээр сард одоогийн засгийн газар байгуулагдсан цагаас хойш огцорсон тус танхимын долоо дахь гишүүн болжээ. Огцорсон сайд нар өмнөх засгийн газрын гишүүд байсан бөгөөд авлигын хэрэгт холбогдсон учир албан тушаалаа хаших боломжгүй болсон аж. Ганцхан Батлан хамгаалахын сайд Нелсон Жобим л засгийн газрын бодлоготой санал нийлэхгүй байсан учир огцорсон байна.
Латин Америкийн амжилттай яваа бас нэгэн эмэгтэй төлөөлөгч бол Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер юм. Тэрбээр хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон нь дэлхий даяар Эва Перон гэдгээр мэдэх Мария Эва Дуартын мөрөөдлийг биелүүлжээ. Улс төрд гялалзсан амжилт олж явсан Эва Перон өвчин, эрт үхлийн улмаас дэд ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөж чадаагүй юм.
Коста-Рикаг мөн л тус улсын түүхэн дэх анхны Ерөнхийлөгч Лаура Чинчилья хоёр дахь жилдээ амжилттай удирдаж явна. Сүүлийн 10 жилд тус улсын олсон сэтгэл хөдлөм амжилт түүнийг ерөнхийлөгчийн ээлжит сонгууль баттай ялахад хүргэнэ. 1948 онд байнгын армиа тарааж, спортын нэр томьёо хэрэглэх болсон тус улс нийгэм-эдийн засгийн үзүүлэлтээр тасрах болжээ. Өнөөдрийн байдлаар энэ улс Латин Америкийн хэмжээнд хамгийн тогтвортой ардчилсан улсын нэг юм. Хүн амын аж байдал, дундаж наслалт өсч, хүүхдийн эндэгдэл буурсан зэрэг нийгмийн бусад үзүүлэлтээр тус улс Төв Америктаа тэргүүлж байна. Тийм болохоор төрийн тэргүүний албан тушаалд эмэгтэй хүн сонгох нь цаг хугацааны л асуудал ажээ.
Хөрш Никарагуа улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр бүр 1990 онд Виолета Барриос де Чаморро сонгогдсон байна. Түүний нөхөр Педро Чаморро нь Сомосын дарангуйллын үед амь үрэгдсэн бөгөөд түүнээс хойш Виолета сөрөг хүчний “Пренса” сониныг тэргүүлж, сандинист хувьсгал ялсны дараа засгийн газрын бүрэлдэхүүнд орж, харин дараа нь сандинистуудаас салмагцаа ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлжээ. Дөрвөн хүүхдийнх нь хоёр нь эрс эсэргүүцэж байсан ч тэрбээр нэрээ дэвшүүлсэн байна.
“Дэлхий дахиныг эмэгтэйчүүд удирддаг байсан бол дайн байлдаан цөөн гарах байсан” гэдэгт Виолеттагийн тамгынгазрын тэргүүн, түүний хүргэн Антонио Лакайо итгэлтэй байна. “Никарагуагийн шилжилтийн хүнд үе” номондоо Антонио хадам ээж нь Сомос овгийнхныг хагас зуун жил хэрхэн удирдаж байсан, дараа нь олон жил иргэний дайн болсон тухай бичжээ. Тус улсын орчин үеийн түүхэнд анх удаа цэргийн эргэлт болон иргэний дайнаар бус харин ардчилсан сонгуулийн дүнд байгуулагдсан засгийн газрыг тэргүүлэх амаргүй үүрэг Виолеттад оногдсон
Эцэст нь Панамын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Мирейе Москосо, тэрчлэн 1979 онд цэргийн эргэлтүүдийн ачаар Боливийн Ерөнхийлөгч болж байсан Лидия Гейлер Техад нарын тухай дурсая. Төрийн нэг эргэлтийн дараа парламентын доод танхимын даргаар томилогдсон нь тус улсын хувьд ер бусын үйл явдал болсон юм. 1990 онд Гаитийн Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдсон нь олны гайхшралыг багагүй төрүүлжээ. Энэ нь Лидия Гейлер Техадын адил ердөө ганцхан жил төр барьсан Эрта Паскуаль Труйо байв.
Хэдийгээр Карибын тэнгисийн сав газрын зөвхөн англи хэлтэй орнуудад боловч сайд нарын танхимыг тэргүүлж байсан эмэгтэйчүүдийг дурсахгүй өнгөрч болохгүй юм. Тэдний нэг нь Тринидад-Тобагогийн Ерөнхий сайд Камла Персад-Биссессар бөгөөд тэрбээр засгийн газрын эсрэг хуйвалдааны золиос арай л болчихоогүй билээ.
Ямайкагийн анхны эмэгтэй Ерөнхий сайдаар 2006 онд Поршия Симпсон-Миллер сонгогдоод нэг жил ажиллажээ. Харин Доминикийн Ерөнхий сайдын албан тушаалд Мэри Южиния Чарльз 1980-1995 он хүртэл бүхэл бүтэн 15 жил ажилласан байна. Тэрбээр Карибын тэнгисийн сав газрын орнуудын нэгийн сайд нарын танхимыг тэргүүлсэн анхны эмэгтэй байв. Доминикийн “төмөр хатагтай” цэргийн эргэлт хийх гэсэн хоёр ч удаагийн оролдлогыг дарж чадсан бөгөөд 76 насандаа таалал төгссөн байна.
Латин Америкийн орнуудын цорын ганц Ерөнхий сайд Беатрис Мерино 2003 оны зургадугаар сард уг албан тушаалд томилогджээ. Тэрбээр хагас жил уг албан тушаалыг хашаад, Ерөнхийлөгч Алехандро Толедогийн шаардлагаар огцорсон байна гэж “Эхо планеты” сэтгүүлд бичжээ.
З.Амгалан