Ас-Садрагийн хөдөлгөөний хоёр босогч Америкийн цэргийн хувцастай хүнтэй зэрэгцэн сууж байгаа бичлэгийг Иракийн телевизийн суваг үзүүлсэн байна. Босогчид түүнийг Рэнди Майклс эсвэл Рэнди Майклс Хилл гэж дуудаж байжээ.
Түүнийг зургадугаар сард энгийн иргэний хувиар Иракт эргэн очих үед нь ас-Садрагийн талынхан барьцаалсан гэж тэрбээр ярьсан байна. Ирак дахь НҮБ-ын байгууллагын төлөөлөгчид ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзжээ.
Хэрвээ түүнийг хэн болохыг нь мэдэгдвэл, Пентагоны хоёрдугаар сард хийж байсан мэдэгдэлд эргэлзээ төрүүлж болзошгүй юм. Иракт сураггүй алга болсон АНУ-ын сүүлчийн цэргийн албан хаагчийг олсон гэж Пентагоны төлөөлөгчид мэдэгдэж байжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ Иракийн нутаг дэвсгэрт Америкийн цэргүүдэд хоригдож байсан сүүлчийн хоригдлыг Иракт шилжүүлэн өгсөн байна.
Иракийн дайнд Америкийн 4500 орчим цэрэг амь үрэгджээ. Барууны хэвлэлүүдэд мэдээлснээр, 2003 оноос хойш 100-120 мянган энгийн номхон иргэн дайны үеэр амиа алдсан байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ