logo
Хятад зохиолч APPLE компанийг шүүхэд өгөхөөр болжээ

Хятад зохиолч APPLE компанийг шүүхэд өгөхөөр болжээ

2012/03/20
Гар утас болон бусад дижитал ертөнцөд ноёрхож байгаа “Айпль” компани Японд дараа үеийн шинэ iPad-3-аа худалдаанд гаргалаа. Япон худалдан авагчид шөнөжин дараалалд зогсож, хүлээсэн байна. “Айпль” компани өнгөрсөн баасан гаригт 10 улсад шинэ iPad-3-аа худалдаанд гаргасан байна. Японы “Айпль” дэлгүүрийн ажилчид анхны худалдан авагчдаа бэлэг гардуулж, шинэ iPad-3 худалдаанд гаргасныхаа баярыг тэмдэглэсэн байна. Шинэ iPad нь 4 G технологи буюу урдны загвараасаа 10 дахин хурдан үйлдэл хийж чадна. HD Технологи, илүү хүчин чадалтай видео камер болон зайгаа удаан барьдгаараа шинэ iPad өмнөхөөсөө давуу болсон байна. 2010 онд анх iPad-ийг худалдаанд гаргаснаас хойш 55 сая ширхэг зарагдаж, Айпль компанид 20 тэрбум долларын ашиг авчирчээ. Шинэ iPad өмнөхтэйгээ адил 499 Америк доллараар зарагдана. “Айпль” компанийн мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар шинэ iPad-ийн дүрсний нягтрал өмнөхөөсөө 4 дахин нэмэгдсэн буюу 5  Мегапиксел видео камертай болсон нь iPhone 4S гар утасныхтай адил болсон. Мөн 1080 p өндөр ялагаралтай HD видео бичлэг хийдэг болсон байна. Гэхдээ “Айпль”ийн өрсөлдөгчид болох “Samsung” болон “Motorola” компаниуд Гүүглийн андройд праграм хангамж ашигладаг iPad-аас хурдан үйлдэл хийдэг дижитал хавтангууд гаргаад байгаа. “Айпль” компани энэ зах зээл дээр ноёрхоё гэвэл 1 шатаар илүү байх ёстой болоод байгаа юм. Хүмүүс шинэ iPad гар дээрээ аваад баярлаж байхад Хятад зохиолч Муронг Шуэкун сэтгэл дундуур байна. Учир нь “Айпль” компани Муронг Шуэкуны бичсэн номыг зохиогчийн эрхгүйгээр iPad-дын онлайн худалдаанд оруулсан гэж зохиолч үзэж байгаа юм байна. Тэрээр “Айпль” компанид гомдол гаргаж, шүүхэд өгөхөөр зэхэж байна. “Айпль” болон Хятад улс 2 дахь удаа зохиогчийн эрхийн холбогдолтой маргаан дэгдээж шүүхдэлцэх дээрээ тулаад байна. Хятадын засгийн газар “Айпль” компанийг зохиогчийн эрхгүйгээр Муронг Шуэкуны бүтээлийг ашиглалаа гэж шүүхдэж байгаа бол “Айпль” компани Хятадыг технологи хулгайлж, iPad  болон iPhone-той төстей технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэж шүүхдсэн юм. Муронг Шуэкуны бусад 12 зохиолчийн хамт тэдний 100 гаруй бүтээлийг зохиогчийн эрхгүй авч ашигласан гэж Бээжингийн шүүхэд өгөөд байгаа юм. Тэдний үзэж байгаагаар  “Айпль” компани онлайн дэлгүүрээрээ тэдний бүтээлийг зарж борлуулсан бөгөөд тэдний 8 сая доллартай тэнцэх 100 орчим сая хувь бүтээл хэрэглэгчдийн гар дээр очоод байгаа юм байна.  Ямартай ч Айпль компани болон Хятад зхиолч нар шүүх дээр уулзалдах нь ээ.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш