logo
Сурвалжлагчид Ливийн Абу Салим шоронд зочилжээ

Сурвалжлагчид Ливийн Абу Салим шоронд зочилжээ

2012/03/20
Гадны сурвалжлагчид 1996 онд аймшигт хядлага болсон Триполи дахь Абу Салим шоронд зочлох байна. Хядлага гэсний учир нь Каддафигийн дэглэмийн үед аюулгүй гүчний цэргүүд  улс төрийн хоригдлуудыг энэ шоронд хомроголон устгаж байсан юм. Өнгөрсөн 8 сард Ливийн босогчид Абу Салим шорон луу дайран орж, улс төрийн хоригдлуудыг сулласан юм. Энгийн иргэд Ливийн удирдагч асан Муаммар Каддафигийн дэглэмийг эсргүүцсэнийхээ төлөө бөөнөөрөө шоронд хоригдсон юм. Шоронд хоригдогсдын ярьж байгаагаар тэднийг ганцааранг нь нэг өрөөнд хорьж байгаад залхаан цээрлүүлдэг байжээ. Шоронгийн өрөөнүүдийн хаалган дээр Арабаар НАТО болон Хархнууд гэж бичсэн байна. Учир нь Каддафигийн дэглэмийн эсрэг хөдөлгөөн өрнөхөд удирдагч Каддафи босогчдыг муусайн хархнууд гэж нэрлээд НАТО-г барууны гар хөл бологсод гэж нэрлэж байсан юм. НАТО болон хархнууд гэсэн бичиг саяхнаас харагдах болсон бөгөөд үүнээс харахад хувьсгалыг дэмждэггүй хүмүүс, Каддафиг одоо болтол шүтэн бишэрч явдаг хүмүүс байсаар байгаа юм байна гэж ойлгож болохоор байна. Триполи хотод хэдийгээр иргэний дайны ул мөр бүрэн арилгааүй ч байдал тайван болж, хүмүүсийн амьдрал хэвийн үргэлжилж байна. Гадны жуулчид тулалдаан болсон газар чөлөөтэй зорчиж байдалтай танилцаж байна. Ливийн иргэдийн зарим хэсэг нь хувьсгал гарах нь зөв байсан. Олон жил ноёрхсон Каддафигийн дэглэм нуран унах ёстой байсан гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Ливийг улсын дайтай улс болгосон. Ливийн иргэдийг баян чинээлэг болгосон их удирдагчаа хороох хэрэггүй байсан. Каддафи сайн хүн байсан зэрэг янз янзын санал бодолтой байгаа ч иргэд дахин талцан хуваагдаж, иргэний дайн хийхээс үндсэндээ залхжээ. Ливид Каддафигийн дэглэмийн эсрэг босогчид болон Каддафиг дэмжигчдийн хооронд болсон иргэний дайнд 40 гаруй мянган хүн амиа алдсан гэдэг тоо байдаг ч албан ёсоор тэдэн хүн амиа алдсан гэсэн тоо баримт байдаггүй юм. Ливийн босогчид засгийн эрхэнд 40 гаруй жил ноёрхсон Каддафийгийн дэглэмийг түлхэн унагаахын тулд 8 сар тулалдсан юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш