logo
АНУ болон Их Британи улсууд Башар Ассадын эсрэг нэгдэхээр боллоо

АНУ болон Их Британи улсууд Башар Ассадын эсрэг нэгдэхээр боллоо

2012/03/20
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон АНУ-д айлчилж, Британичуудын 200-гаад жилийн өмнө шатааж байсан цагаан ордонд уригдаж, ерөнхийлөгч Барак Обаматай уулзан Сири, Афганистан, Ираны асуудлаар санал солилцлоо. Дэвид Камерон Сирийн асуудлыг иргэний дайн, хувьсгал хүчирхийллээр бус харин эрх мэдлийг шилжүүлэх замаар шийдвэрлэх нь чухлыг онцлоод, Сирийн иргэдийг хамгаалах нь тэдний үүрэг хариуцлага гэж мэдэгдсэн байна. 2 улсын тэргүүн хамтарсан мэдэгдэл гаргаж, Сирийн ерөнхийлөгч Башар Ассад хүчирхийллээ үргэлжлүүлсээр байвал АНУ, Их Британи улсууд түүнийг засгийн эрхнээс зайлуулж, хүний эрх зөрчсөн хэргээр Олон Улсын Эрүүгийн шүүхэд дуудах болно гэж мэдэгдсэн. Тэд Башар Ассадыг эрт орой хэзээ нэгэн цагт Ассад засгийн эрхнээс бууна гэж мэдэгдсэн байна.  Дэвид Камероны ярьж байгаагаар Их Британи улс Туркийн хил рүү ажиглалт судалгааны баг явуулж, Олон Улсын Эрүүгийн шүүхэд баримт болгох зорилгоор Сирийн хүчирхийллийг баримтжуулж байгаа юм байна. Обама мөн 2013, 2014 онуудад багтаан Афганистанаас цэргээ гаргах төлөвлөгөө хэвээр байгааг онцолсон байна. Барак Обама нэгэн цагт дайснууд байсан 2 улс хамгийн ойрын холбоотон болсныг онцлоод АНУ болон Британи улсууд цаашид дэлхийн эдийн засгийг сэргээж, дэлхийн шаардлагатай өнцөг булан бүрт тогтвортой бадлыг хадгалахын төлөө хамтран ажиллахаар болсон байна. 2 улс бусад холбоотнуудынхаа хамтаар Сири болон Иранд шахалт үзүүлж, олон улсын хамтын нийгэмлэгээс улам ганцаардуулах тал дээр санал нэгджээ. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш