logo
Хятадад бар арслангийн эрлийз зулзага төржээ

Хятадад бар арслангийн эрлийз зулзага төржээ

2012/03/20
Хятадын зүүн хэсэгт байдаг амьтны хүрээлэнд Тайгон буюу арслан барын  эрлийз зулзага төржээ. Зулзагануудын эцэг нь бар, эх нь арслан юм. Амьтны хүрээлэнгийн ажилтан Янчены  ярьж байгаагаар Тайгонууд нь Лайгон буюу эр арслан эм барны дундаас төрсөн зулзаганаас биеэр жижиг, дагжаа байдаг. Бар болон арслангууд нь биологин хувьд нэг овог буюу муурын овогт багтдаг ч өөр зүйлийн амьтад юм. Тэгэхээр тэдний генийн бүтэц өөр, хоорондоо таарахгүй  гэсэн үг юм. Бар арслан 2-ын дундаас төл гарах нь маш ховор буюу зууны 1-2 хувьтай байдаг. Гарсан ч амьдрах чадвар муу байдаг аж. Лайгон буюу эр арслан эм барны дундаас гарсан төлийн амьдрах чадвар 100 мянгад нэг, Тайгон буюу эр бар эм арслангаас төрсөн төл 500 мянгад нэг нь л амьдрах чадвартай байдаг байна. Дэлхий дээр нийт 10 орчим Тайгон байдаг.  Бар арслангийн эрлийз зулзагануудын нэг нь төрөнгүйтээ үхсэн. Амьтны хүрээлэнгийн ажилчид үлдсэн зулзагануудыг 24 цагаар харж, арчилж байна.  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш