Сирийн идэвхтнүүд Ерөнхийлөгч Башар Ассад болон түүний эхнэрийн хувийн цахим шууданд нэвтэрч чаджээ. Түүний хувийн цахим шуудангаас Ассадын хувийн амьдрал, 1 жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа Сирийн иргэний дайны талаарх түүний бодол, байр суурь, мөн цаашлаад Сири дэх Ираны нөлөө зэргийг мэдэж авч болох юм байна. Башар Ассад өнгөрсөн 1 сард ард түмэндээ хандаж мэдэгдэл гаргахынхаа өмнө Ираны ерөнхийлөгч Ахмаденижадтай мэйлээр харилцаж байсан болон Иран улс Ассадад хандан босогчдыг хүчээр дарахыг санал болгож байсан зэрэг олон баримт олонд ил болжээ. Мөн Дамаскт байрладаг Ираны сурвалжлагч Башар Ассадад босогчдын ард Аль-Кайда бүлэг байгаа гэж ташаа мэдээлсний хэрэггүй гэж Ассадын зөвлөхүүдэд хэлж байсан байна. Түүнээс гадна Арабын Лигийн төлөөлөгчид Сирийн нөхцөл байдалтай танилцах гэж Сирид ирэх үеэр Ассад өөрийг нь дэмжигчдээр төв талбайг дүүргэхийг үүрэг болгож байсан байна. Аюулгүй хүчнийхний цэргийн ажиллагааны үеэр гадаадын 2 сурвалжлагч амиа алдсаныг Ассад мэдэж байснаас гадна Бослого гарсан Хомс хотыг засгийн газрын хүчин газрын хөрснөөс арчиж байх үед тэргүүн хатагтай Аниса Ассад шинээр гарч байсан Харри Поттер кинонд илүү санаа тавьж, шинэ ангийг үзэхийг хүсч байгаагаа дотны найздаа уламжилж байжээ. Сирид олон мянган энгийн иргэд алагдаж байхад Аниса Ассад ихэнх цагаа интернетэд өнгөрүүлж, онлайнаар үнэт эдлэл, үнтэй чамин хувцас авахад зарцуулж байжээ. Хомс хотод аюулгүй хүчин болон босогчдын хоорондын гудамжны тулалдаан ид ширүүсч байх үед Ассад хайрт гэргийдээ зориулж, “Бурхан надад чамайг өгсөн” гэдэг хайрын тухай дууны үгийг цахим шуудангаар явуулж байсан байна. Мөн эхнэрээрээ хэрхэн бахархаж явдгаа илэрхийлж байжээ. Аниса Ассад байдал бишдэж байгаа учир эртхэн эх орноо орхин гарвал яасан юм бэ гэсэн санал тавьж байсан. Тэрээр Катарын Доха хотод очиж амьдрахыг санал болгож байжээ. Идэвхтнүүд Ассадын цажим шууданд байсан мэдээллийг цаг алдалгүй олонд ил болгосон байна. Учир нь Ассдыг дэмжигч хэсэг хакерууд интернетэд нэвтэрч Ассадтай цахим шуудангаар холбоотой байсан бүх хүмүүсийн харилцаа холбоог тасалж, хаягуудыг устгасан бөгөөд Ассадын талаарх баримтыг устгахыг оролджээ.
Shuum.mn
Shuum.mn