Зимбабве улсын Маранге гэдэг алмаз эрдний уурхай Африкт төдийгүй дэлхийд томд тооцогддог. Тийшээ нэвтрэхийн тулд засгийн газраас зөвшөөрөл авах ёстой. Маранге уурхай нь Олон Улсын шүүмжлэл, хяналтан дор үйл ажиллагаа явуулдаг. Учир нь хүний эрхийн байгууллага алмазны уурхайгаас олсон мөнгө улсын эдийн засагт бус харин дарангуйлагч Мугабегийн армид зарцуулагддаг гэж шүүмжилдэг юм. Гэсэн ч Зимбабве улсын засгийн газар үүнийг үгүйсгэдэг бөгөөд хатуу харуул хамгаалалтан доор үйл ажиллагаа явуулдаг юм. Улсын мэдлийн Маранге уурхайд 4 компани үйл ажиллагаа явуулж, Алмазааснаас гадна Кобальт зэрэг бусад ховор элемент олборлодог. Уурхайн дамжлага өрөө болгон шалган нэвтрүүлэх цэгтэй. Ажилчид шалгуулж орно. Ялгаж ангилах өрөөнд ажилчид алмазыг шороо болон бусад элементээс салгана. Уурхай сард 200 мянга орчим карат алмаз олборлох хүчин чадалтай. Уурхайн гүнд Зимбабве Хятадын хамтарсан Анжин нэртэй уурхай үйл ажиллагаа явуулдаг байна. Нийт уурхайн талбайн маш том буюу хэмжээ 600 орчим км2 бөгөөд 70 мянга гаруй ажилтантай. Заимбабвейн засгийн газар алмазны олборлолтоос 600 сая орчим долларыг ашиг олдог. Гэхдээ хүний эрхийн байгууллагын мэдэгдэж байгаагаар нийт ашгийн багахан хувь нь иргэдэд орлого болж очдог. Уурхайн ажил дуусахад хамгаалалтын ажилтнууд уурхайчдыг нэгд нэгэнгүй нэгжиж гаргадаг байна. Зимбабве нь 12 сая хүн амтай Өмнөд Африкийн Ботсван, Замби, Намиб улсуудын дунд оршдог, далайд гарцгүй улс юм. Зимбабве нь 1960-аад онд Их Британиас тусгаар тогтнож, ддоогийн ерөнхийлөгч Мугабе 1980-аад оноос хойш тасралтгүй засгийн эрх барьж байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn