Афганы ерөнхийлөгч Хамид Карзай Америк цэрэг 16 иргэнийг буудан хөнөөсөн хэрэг гарсан Кандагар мужийн овог аймгийн удирдагчидтай уулзлаа. Тэрээр Америкийн тал гэм зэмгүй иргэдийг буудан хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахад хангалттай хамтарч ажиллахгүй байна гэж буруутгажээ. Өнгөрсөн сард НАТО-гийн баазад коран судрыг шатаасан нь Афганчуудыг дургүйцлийг хүргэсэн бөгөөд хоёр улсын таарамжгүй байсан харилцааг улам муутгасан юм. Карзай мэдэгдэхдээ энэ зүйл хэтэрхий удаан үргэлжилж байна, ийм төрлийн үйл ажиллагааг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй гэсэн байна.
Афганы ерөнхийлөгч амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзах үеэрээ зөвхөн нэг цэрэг иргэд рүү гал нээсэн эсэхэд эргэлзэж байгаа тухайгаа хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ нэг хүн энэ хэргийг үйлдсэн гэж мэдээлж байгаа, харин тосгоны хөгшчүүл үүнийг тэс өөр байдлаар тайлбарласан, тэд нэг хүн үүнийг хийх боломжгүй гэж үзэж байгаа, нэг гэр бүлийн гишүүдийг дөрвөн өөр өрөөнд хөнөөсөн, хүүхэд эмэгтэйчүүдийг буудсан, дараа нь цогцсыг нь нэг доор тавьж шатаасан, үүнийг нэг хүн хийж чадахгүй, Америкийн тал хэргийг мөрдөн шалгахаар томилогдсон Афганы багтай хүссэн хэмжээнд хамтарч ажиллаагүй, тиймээс эдгээр асуултуудыг бид маш тодорхой тавьсаар байх болно гэжээ.
Афган болон Америкийн албаны хүмүүс хэргийг мөрдөн шалгаад эхэлсэн бөгөөд иргэдийг хөнөөсөн хэрэгт нэгээс олон цэрэг оролцсон нь тогтоогдвол энэ нь НАТО-гийн хувьд тун ичгэвтэр хэрэг байх болно. Барууны холбоотнууд 2014 онд Афганаас цэргээ гаргахаар төлөвлөөд байгаа юм.
Америкийн талаас мэдээлснээр Афганы 16 иргэнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан хүн бол түрүүч Роберт Бэйлс юм байна. Түүнийг Афганаас эх оронд буцаажээ. Өмгөөлөгчийнх нь хэлснээр Бэйлс Иракт үүрэг гүйцэтгэж байхдаа хоёр удаа шархдаж байсан байна.
Э.Амар