logo
Лондонгийн Олимпоос АНУ 34, Хятад 33 алтан медаль авна гэсэн таамаг гаргажээ

Лондонгийн Олимпоос АНУ 34, Хятад 33 алтан медаль авна гэсэн таамаг гаргажээ

2012/03/20
2012 онд дэлхийн улс төр болон спортод маш олон үйл явдал болж өнгөрнө. Эдгээрээс хүмүүсийн хамгийн их хүсэн хүлээж байгаа нь Лондонгийн олимп. Хүмүүс одооноос аль орон хэдэн медаль авахыг таагаад эхэлсэн байгаа.  Колорадогийн их сургуулийн Профессор, Эдийн засагч Даниел Жонсон Лондонгийн олимпоос ямар улс хэдэн медаль авахыг урьдчилсан байдлаар гаргасан байна. Гэхдээ тэрээр өнгөрсөн 60 жилийн Олимпийн түүх, тухайн улс орны туршлага дээр тулгуурласангүй. Харин улс орнуудын хүн ам, эдийн засгийн хөгжил, нэг хүнд ноогдох ДНБ, нутаг дээрээ Олимп зохион байгуулж байсан туршлага, ижил төсөөтэй байдал зэргийг нь харьцуулан үзжээ. Түүнийхээр бол БРИК буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад зэрэг улсууд хүн ам ихтэй учир олимпод амжилт гаргах юм байна.   Даниел Жонсоны тооцоолсноор Лондонгийн Олимпоос АНУ 34 алтан медаль, Хятад 33, Орос 25, Их Британи 20, Герман 13 алтан медаль авах таамаг байна.  Эдийн засгийн үзүүлэлтээр нь авч үзвэл АНУ болон Хятад улсууд олон медаль авна. Тэгэхээр баян чинээлэг орнууд спортод амжилт гаргадаг гэсэн логик гарч ирж байна. Харин бүх медалийн тоогоор АНУ 99, Орос 82, Хятад 67, Герман 60, Их Британи 45 тус бүрэ медаль авах юм байна. Түүний гаргасан судалгаагаар дараа дараагийн Олимпт БРИК буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад зэрэг улсууд спортын амжилтаараа АНУ-ыг гүйцэх юм байна. Ямартай ч хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпийн наадам болоход 130 гаруй хоног үлдээд байна.     
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш