Германы кино найруулагч Сирил Тучи Оросын ардчиллын бэлэг тэмдэг гэгддэг Ходорковскийн амьдралыг харуулсан кино бүтээжээ. Түүний кино бодит байдалд тулгуурласан бөгөөд түүнийг нэгэн хэсэг газрын тосны магнат явсан Ходорковскийн улс төрийн шалтгаанаар хэрхэн хэлмэгдэж шоронд орж байгааг харуулсан байна. 2003 онд Путин болон Ходорковский нар олны өмнө авлигалын асуудлаар мэтгэлцэж байсан зэргийг тэрээр кинондоо тодоор харуулжээ. Тэр оны сүүлээр “Юкос” компанийг толгойлж байсан Ходорковский татвараас зайлсан гэх хэргээр баривчлагдаж, Сибирийн шоронд суух болсон юм. Ходорковский Путины эсрэг сөрөг хүчнийг дэмжсэнийхээ төлөө торны цаана суулаа гэж шоронгоос бичиж байсан бол Путин Ходорковскийг хориход оролцоогүй. Бүү улс төржүүл гэж мэдэгдсээр ирсэн юм. 2009 онд Ходорковскийг удирдаж байсан компанийхаа бүтээгдэхүүн болох газрын тосыг шамшигдуулсан гэж дахин буруутгаж, шүүхийн шийдвэр түүний эсрэг гарсан юм. Түүнийг 2016 он хүртэл хорихоор болсон. Ажиглагчдын үзэж байгаагаар Путины тойрон хүрээлэгчид Ходорковскийг Ерөнхийлөгчийн сонгуулийг дуустал хорих гэж байна гэж шүүмжилж байгаа. Түүний кино Кино наадамуудад нээлтээ хийж олон шагнал авсан. Гэсэн ч Оросын эрх баригчид Ходорковскийн киног Орост гаргахыг хориглосон юм. Ямартай ч Оросын ардчиллын бэлэг тэмдэг болсон Ходорковскийн талаарх ойлголт Оросын нийгэмд хуваагдмал үүсгэсэн хэвээр байна.
Shuum.mn
Shuum.mn