Энэ жил НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн дэлхийн нөлөө бүхий хүчирхэг 5 гүрний 4-ийнх нь удирдлага солигдож магадгүй байгаа. Ялангуяа Франц болон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн анхаарлын төвд байгаа. Францын консерватив ерөнхийлөгч Николя Саркози дахин өрсөлдөх болсноо зарлаж сонгуулийн кампанит ажилдаа ороод байгаа. Тэрээр Марсель хотод болсон сурталчилгааныхаа ажлын үеэр намынхаа гишүүд дэмжигчидтэйгээ уулзсан байна. Саркози Франц улс эдийн засгийн хямралыг амжилттай даван туулсныг мэдэгдээд Францын эдийн засгийн өсөлт удаашрилтай байна гэж үзэж байгаа хүмүүсийг бодит үнэнтэй нийцэхгүй байна гэж шүүмжилсэн байна. Түүний тэргүүлдэг баруун төвийн үзэлтэй нам Францад 68 хувийн рейтингтэй байгаа. Тэрээр эдийн засгийн хүндрэл зэрэг бэрхшээлтэй нүүр тулж, санхүүгийн ертөнцөд ямар хүндрэл бэрхшээл байгааг олж, мэдэхийг уриалсан байна. Саркози Францын лалын шашинт эмэгтэйчүүдийг нүүрээ тагласан гивлүүр зүүж явахыг хориглосон шийдвэр гаргаж нэлээн шүүмжлэлд өртсөн. Гэсэн ч тэрээр Франц бол Европын соёл иргэншилтэй учир Лалын шашинтнууд Франц хүмүүс шиг амьдар гэсэн байр суурин дээрээ баттай зогссоор байгаа. Харин Францын сөрөг хүчнийхэн энэ шийдвэр нь хүмүүсийг үндэс угсаа, шашин шүтлэгээр нь гадуурхсан гэж хэрэг болсон гэж шүүмжилж байгаа юм. Түүнийг Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихээ мэдэгдсэнээс хойш буюу өнгөрсөн 7 хоногоос эхлэн Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажила эхэлсэн. Иргэдийн дундах санал асуулгаар Николя Саркози рейтингээрээ бусад дэвшигчдээс тэргүүлж байгаа бөгөөд удаах нэр дэвшигчээсээ 12 хувийн саналын илүүтэй байгаа юм. Урд нь сангийн сайдаар ажиллаж байсан Николя Саркози Францын 23 дахь ерөнхийлөгч бөгөөд хамгийн сайхан эхнэртэй улс төрчдийн тоонд зүй ёсоор ордог юм.
Shuum.mn
Shuum.mn