logo
Гоо сайханы өмнө харц буруугүй

Гоо сайханы өмнө харц буруугүй

2012/03/20
Финляндын Ерөнхийлөгч Таржа Халонены нөхөр Европын төрийн тэргүүнүүдийн уулзалтан дээр Данийн гүнжийн хөх рүү нь шохоорхон харсан нь сониуч зураглаачдын камерын дуранд бууж, шуугиан дэгдээсэн. Гоо сайханы өмнө харц буруугүй. Зөвхөн язгууртнууд гэлтгүй өсвөр насны хөвгүүд ч үе тэнгийнхээ охидыг шохоорхон хардаг гэдгийг “Superbad” кино тод харуулсан. Ижил хүйстэн л биш бол эрэгтэй л хүн юм хойно эсрэг хүйстэнээ сонирхож хардаг. Финляндын Ерөнхийлөгч Таржа Халонены нөхөр Данийн гүнжийг сонирхон харсныг гүнж анзаарсан. Гэсэн ч мэдээгүй юм шиг царайлсан. Ер нь бүсгүйчүүдийг өөрийг нь шохоорхон харж байгааг мэддэг. Гэхдээ мэдээгүй юм шиг өнгөрдөг. Магадгүй Ерөнхийлөгчийн нөхөр гүнжийн үнэт эдлэлийг харсан байж ч болох юм. Юм болгоныг бэлгийн нүдээр харна гэж юу байхав. Дуучин Николыг гоё сайхан хөхтэй гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэрээр нэвтрүүлгийн хөтлөгчийг ч зүгээр байлгасангүй. Америкийн TBS телевизийн Конан ток шоуны хөтлөгч гоо сайханы өмнө өвдөг сөхөрчээ. Эрэгтэйчүүд тантай ярьж байгаад нүдээ доошлуулбал таны биеийн гоо сайханыг харж байгаа гэсэн үг юм. Цагаан ордны тэргүүн Барак Обама эхнэртээ ухаангүй хайртай л гэдэг. Гэхдээ залуухан охидын өгзгийг нууцаар харахаа мартсангүй. Эрчүүдийг буруутгах аргагүй юм. Байгалаасаа төрөхдөө эмэгтэйчүүдийн биеийн гоо сайханыг бишэрч, мэдэрч, сонирхдог. Сонирхуулахад Спортс Илустрэйтс спортын сэтгүүлийн үзэсгэлэнт модель залуучуудыг сорихоор шийдэж усны хувцас өмсөн залуучуудаас ярилцлага авчээ. Эрчүүд 45-хан секундийн хугацаанд  зөвхөн модель эмэгтэйн нүд рүү харж ярилцах ёстой байсан. Гэсэн ямар ч эрэгтэй 45 секундын дотоод түүний хөхийг харахгүй байж тэсээгүй юм. Эхнэртэй эхнэргүй ямар ч эрэгтэй эмэгтэй хүний хөх рүү өөрийн эрхгүй хардаг болохыг олон киноноос харж болно.  Гоо сайханы өмнө харц буруугүй. Хэсэг охид бүсгүйчүүд эрчүүд эмэгтэйчүүдийн юу руу харах дуртайг сорихоор шийдэж, өгзгөн дээрээ бяцхан нууц камер суурилуулан секси хувцаслан хотын гудамжаар алхажээ. Гэтэл таны хайртай гэж бодож байсан олон залуучуудын ноён нуруу хугарсан юм.
Shuum.mn       
Нийгмийн шуум
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш