logo
Хөшөөтийг Хятадуудад худалдсан У.Барсболд

Хөшөөтийг Хятадуудад худалдсан У.Барсболд "Би Хятадуудыг хулхидсан" гэж хэлжээ

2012/03/21
-Үнэндээ Монголчууд Хятадуудыг хулхидсан уу, Монголчуудыг Хятадууд хулихидсан уу-
Монголын таван чухал ордын нэг болох Хөшөөтийн уурхай хятадын мэдлийнх болсон эсэх тухай мэдээллүүд ар араасаа цуварч байна. Хятадуудад "бэлэглэсэн" гэгдээд буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, цагтаа МАХН-ын генсек явсан У.Барсболд тэргүүтэй хүмүүс цагдаад шалгагдаж байгаа билээ.
Хөшөөтийн орд бол стратегийн ордод бүртгэгдэж байсан. Гадны цагаач хятадууд битгий хэл Монголын эрх мэдэлтнүүд ч дур зоргоороо тонгочиж болохгүй орд. Тэгтэл өнөөдрийн дүр зураг бол сайд асан У.Барсболд тэргүүтэй албан тушаалтнууд хятадуудад дур мэдэн албан тушаалаа ашиглан худалдчихсан болж таарч байна.

Хөшөөтийн ордын тухай товчхон дурдахад Хөшөөтийн орд стратегийн ордод бүртгэгдчихсэн, У.Барсболд лиценз эзэмшигч байв. Энэ ордыг стратегийн ордод бүртгэх эсэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлөөс тогтоож техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг нь тогтоодог. Эрдэс баялгийн зөвлөлөөс Хөшөөтийг 87 сая тонн нөөцтэй орон нутгийн чанартай уурхай мөн болохыг нь баталсан байдаг. Анх 1979 онд хуучнаар ЗХУ-ын хөрөнгө буюу БНМАУ- ын хөрөнгөөр оросууд нөөцийг нь тогтоожээ.

Оросын экспедиц үзэхдээ 200 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоосон. Хөшөөтийн ордын коксжих чанар нь 7000 кг.калпори. Энэ орд манай улсын эхний таван ордод нэрлэгдэж байсан ард түмний өмч юм. Эрдэс баялгийн зөвлөлөөс үзэхэд бодит нөөцийг нь багасгаснаар барахгүй стратегийн ордоос хасчихсан хэрэг. У.Барсболдын лобби явсан хэрэг л дээ. Дан хятадын мэдлийнх байснаа больж "Мон Эн Ко" компани байгуулагдаж улмаар хөрөнгө оруулагч нар орж ирсэн юм.

Хөрөнгө оруулагч нар нь мөн хятадын компани бөгөөд Хонгонкийн бирж дээр өнөө 87 сая тонн нөөцтэй Хөшөөтийн орд маань 4.2 тэрбум төгрөгийн нөөцтэйгээр зарлагдав. Ингээд хөрөнгийн зах зээл дээр 4.8 тэрбум ам.доллар босгочихов. Монголын ард түмний баялгийг У.Барсболд тэргүүтэй хэдэн нөхдүүд хятадуудад "худалдсан"-аас үүдэлтэйгээр гадны зах зээлийн анхаарлын төвд багтаж амжив. Тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж, У.Барсболд нарыг энэ үед ард түмэн шууд хардаж эхлэв.

Уул уурхайн баялагийг гадныханд хууль бусаар өгсөн гэж. Л.Пүрэвдорж тухайн үед "Би цэвэр хүн" гэдгээ хэвлэлээр олон нийтэд удаа дараа ярьсан байдаг. Эл үед Эрдэс баялгийн зөвлөлөөс нөөцийн талаар дахин лавлагаа гаргуулжээ. Тэгэхэд 87 сая тонн нөөц 301 сая тонн гэж гараад ирдэг байгаа. Ийнхүү нөөцийг нь аль болох багасгаж гаргаад байдгийн учир нь үнэгүйдүүлэх арга саам байсан нь ойлгомжтой. Яг энэ үед яруу найрагч Ц.Хулан нийтлэл бичиж "У.Барсболд, Л.Пүрэвдорж нарт хандан хятадын эрлийзүүд Хөшөөтийг гадныханд зарлаа" гэж бичсэн нь шуугиан тарив.

Шуугиан тариад зогсохгүй бичсэн, бичүүлсэн нөхдүүд цагдаад дуудагдсан юм. Анх "Мон Эн Ко" ХХК Ховд аймагтай гэрээ байгуулахдаа ордыг түшиглэн угаах үйлдвэр, нүүрсний баяжуулах үйлдвэр, боомт барина гэж гэрээ хийжээ. Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваагийн эхнэрийн эзэмшлийн компаниар байгаль орчны үнэлгээ хийлгэсэн тухай шуугиан бас л гарав.

Гэтэл одоо Шинжаньд буюу хилийн гадна угаах үйлдвэрээ байгуулж Монголын хилийн гадна эрх ашгаа явуулж эхэлсэн байна. Юун тэр монгол ажилчид байх ёстой энэ тэр. Их улсын бодлого зөвхөн өөрийн улсдаа ашигтайгаар харах нь дамжиггүй юм. "Мон Эн Ко" ХХК өнгөрсөн 2011 оны наадмаар Ховд аймагт 200 сая төгрөг хандивласан нь орон нутагт хийж буй херөнгө оруулалтынх нь нэг байв.

Үнэндээ аливаа уул уурхайн компани тухайн орон нутагт хэрэгтэй хөрөнгө оруулалт хийх тухай заалт байдаг боловч аймгийн 80 жилд барьсан сюрприз нь аймгийн Засаг Г.Нямдаваа тэргүүтэй хэдхэн албан тушаалтныг ил далд аргалах аргынх нь нэг. Албан тушаалаа ашиглаж байснаас ард түмнийхээ төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй гэдгээр "но" нь илрээд буй сайд асан У.Барсболдоос нутгийн иргэд нэгэнтээ амыг нь асуужээ.

Ард түмэн нүдтэй, чихтэй шүү дээ. "Та Хөшөөтийн уурхайг хята-дуудад өгчихлөө шүү дээ" гэхэд У.Барсболд "Би хятадуудыг хулхидсан юм. Нөөц байгаа гээд хошгируулаад их хэмжээний хөрөнгө оруулалт олоод ирлээ" гэж хариулжээ. Үнэндээ хятадууд монголчуудыг хулхидсан уу монголчууд хятадуудад хулхидуулсан уу. Лав Ховд аймгийн өнгөрсөн жилийн 80 жилийн ойгоор хятадууд 500 сая төгрөг хандивлана гэчихээд одоог хүртэл өгөөгүй гэх.

Сайд асан У.Барсболд тухайн үед ч "Би Хөшөөтийн уурхайтай холбоогүй" гэж мэдэгдэж байсан. Одоо ч У.Барсболд өөрийгөө Хөшөөттэй огт холбоогүй гэдэг. Одоо бүр Хөшөөтийн орд "Мон Эн Ко" ХХК-ийн мэдпээс гараад зуун хувь хятадын мэдлийнх болсон гэгдээд буй. Ингэхдээ У.Барсболд өөрийн эзэмшиж байсан хувиа зарсан тухай хэвлэлээр мэдээлэл цацагдаж байна.

Түүний хамаатан гэх уурхайн даргаар ажиллаж байсан хурандаа Г.Баттулга өмч хөрөнгийн маргаанаас болоод У.Барсболдыг цагдаад өгчихсөн яваа. Өмч хөрөнгө гэдэг нь Хөшөөтийн ордыг хэлж байгаа хэрэг шүү дээ. Г.Баттулгын эзэмшиж байсан хувийг У.Барсболд нь дур мэдэн зарчихсан бололтой юм. Дотроосоо хагарч цагдаа шүүхдээ тулсан нь Хөшөөтийн ордын хувь заяаг дахин Монголын ард түмэнд сануулав.

Хөшөөтийг хятадуудад худалдсан гэгдээд буй У.Барсболд цагтаа МАХН-ын томоохон санхжүүлэгчдийн нэг явсан хэмжээгүй хөрөнгөтэй нэгэн гэгддэг. Энэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа Монголын газар нутгийг Хөшөөт лугаа адил худалдаж, хөлжсөний шан харамж нь болов уу. Улсаа худалдаж төрд залрахыг санаархагч У.Барсболд одоо УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээр горилож яваа горилогсдын нэг мөн.

Монгол Улсын баялгийг худалдаж яваа У.Барсболд сайд асанд улс эх орноо гэх сэтгэл зүрх чухам байсан болов уу. Эсвэл урд зүгийн цустай гэхээрээ урагшаа элгэмсүү байдаг ч юм болов уу даа.

Үргэлжлэл дараагийн дугаарт

Б.Наран
Эх сурвалж: "Нийслэл таймс"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш