Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийг өчигдр өөс эхлэн цагдаагийн хамгаалалтад авчээ. Цагдаагийн албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшилж, энэ үеэр иргэд олноороо цуглаж эмх замбараагүй байдал үүссэн билээ. Мөн НЦГын Хэв журмын хэлтсийн дарга Г.Ганбаатарт холбогдох хэрэг өмгөөлөгч нь ирээгүй гэсэн шалтгаанаар хойшлоод байсан. Уг нь Г.Ганбаатартай холбоотой хэргийн шүүх хурал өнөөдөр болно гэж өөрт нь мэдэгдсэн боловч зарын самбарт түүний шүүх хурлын товыг бичээгүй байна.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Эх сурвалж: "Өглөөний сонин"