logo
Францад буутай этгээд дөрвөн хүний аминд хүрчээ

Францад буутай этгээд дөрвөн хүний аминд хүрчээ

2012/03/21
Буутай этгээд Францын Тулус хотын нэгэн еврейн сургууль руу дайран орж, гал нээн 4 хүний аминд хүрч, хэд хэдэн хүнийг шархдуулжээ. Амиа алдагсдын 3 нь  хүүхэд байжээ. Гэрчийн ярьж байгаагаар өглөөний 8 цагийн орчим буугаар зэвсэглэсэн этгээд мотоцикл хөлөглөн ирж, сургуулийн гаднаас гал нээж эхэлсэн байна.  Хэдэн хоногийн өмнө мөн энэ хотод буудалцаан болж, 3 цэргийн албан хаагч амиа алдсан. Гэмт этгээдийн зэвсэг, бууны сум зэрэг нь өмнөх этгээдийнхтэй адил байжээ. Мөн гэмт этгээд мотоциклтой хүрч ирээд хүн буудчихаад яваад өгч байгаа нь нэг хүн байж болох магадлалтай юм байна. Францын цагдаа нар мотоциклтой этгээдийг мөшгиж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшихээр кампанит ажилдаа ороод байгаа ерөнхийлөгч Саркози хийж байсан ажлаа орхиод дотоод хэргийн сайдын хамтаар хэрэг болсон газар ирж, байдалтай танилцсан байна. Дараа нь амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Цагдаа нар гэмт этгээд магадгүй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй нэгэн байж магадгүй гэж таамаглаж байна. Учир нь амиа алдагсад дандаа Еврей эсвэл Хойд Африкаас ирсэн цагаач иргэд байжээ. Еврей сургуулийн сурагч болон бусад ажилтнууд айдас хүйдэстэй байгаагаа хэлсэн байна. Саркози сонгуулийн кампанит ажлаа  түр зогсоож, гэмт хэрэгтнийг яаралтай илрүүлэх үүргийг холбогдох хүмүүст өгсөн байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш