Урагвайн шүүх 2 эмнэлгийн 3 сувилагчийг 16 өвчтний аминд санаатай хүрсэн хэргээр буруутгасан байна. 2 эрэгтэй сувилагчийг өвчтөндөө хор өгсөн эсвэл дусалд нь агаар оруулж санаатайгаар аминд нь хүрсэн гэж буруутгаад байна. Харин нэг эмэгтэй сувилагчийг гэмт хэргийг нуун дарагдуулах гэж оролдсон гэж буруутгасан байна. Шүүгдэгчдийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар сувилагчид шүүхийн өмнө үнэнээ өчсөн. Тэд эм өгөхдөө тунгийг нь ихдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ тухайн үед өвчтнүүдийн биеийн байдал тааруу байсан учир сувилагч нар чадах бүхнээ л хийсэн. Санаатай аллага байгаагүй гэж үзэж байна. Хуульчдын ярьж байгаагаар өвчтнүүдэд мэдээ алдуулдаг морфин гэдэг эм өгөхдөө тунгийг нь ихдүүлсэн байж болзошгүй юм байна. 2 сувилагч өвчтнүүдээ зовж тарчлахыг нь хармааргүй байсан учир морфин өгсөн гэж мэдүүлсэн байна. Гэхдээ зарим өвчтнүүдийн биеийн байдал сайн байсан нь санаатай аллагад сэрдэх нөхцөл болж байгаа юм аж. Бие нь тааруу байсан өвчтнүүд ойр ойрхон сэжигтэйгээр нас бараад байсныг анзаарсан эмнэлгийн ажилтан цагдаад мэдэгдсэнээр хэрэг манджээ. Энэ хэрэг Ла Епанола эмнэлэгт болсон бөгөөд гэмт хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Shuum.mn
Shuum.mn