logo
Нэрээ нууцалваас блог хөтлөх боломжгүй

Нэрээ нууцалваас блог хөтлөх боломжгүй

2012/03/21

Бээжингийн эрх баригчдын шийдвэрээр Хятадын “Вейбо” хэмээх нийгмийн сүлжээнд нэрээ нууцлан блог хөтлөгчид энэ сарын 17-ноос эхлэн нийтлэлээ тавих боломжгүй болжээ.

Тус улсын эрх баригчид өн­гөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд бичил блогуудын үйлчилгээг зохицуулах талаар нэлээд хэдэн журам гаргасан юм. Эдгээр заалтуудтай холбогдуулан өөрийн мэдээллүүдийг нийтлэх эрх авахын тулд хэрэглэгчид сервисийн захиргаанд хандан өөрийн жинхэнэ нэр болон иргэний үнэмлэхний дугаараа тэмдэглүүлэх ёстой аж. Харин шинээр бүртгүүлж байгаа хэрэглэгчид хувийн мэдээллээ заавал өгөх ёстой.

Ийм журам гаргаснаар цуу яриа дэгдэх, хуурамч мэдээлэл тарахаас урьдчилан сэргийлэх болно гэж Бээжингийн эрх баригчид үзэж байгаа аж. Нийслэл Бээжин хотоос гадна Шанхай, Гуанжоу, Шэньжэнь хотуудад ийм бүртгэл явуулж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш