Эдүгээ дэлхий нийтэд танил болсон IQ хэмээх товчилсон үгийн адилаар EQ (emotional quality), VQ (visual quality) гэхчлэн хүний тал бүрийн авьяас, чадварын түвшинг шалгах үгс хэдийнэ хэрэглээнд оржээ. Энэ бүхний дундаас CQ (corruption quality) буюу авилгалын чадамж Монголд сүүлийн жилүүдэд үсрэнгүй өслөө. Авилгалын нэн өвөрмөц онцлогтой, арвин их судлагдахуунтай болохоор гадаадын мэргэжилтнүүд манай руу цувдаг болж, Монголын үндэсний бахархал нэгээр нэмэгдэв. Монголд CQ хамгийн өндөртэй объект нь төр өөрөө юм гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрлөө.
Саяхан нэгэн цэцэрлэгийн жижүүр эмээ АНУ-д очиж Авилгал судлалаар магистр хамгаалаад ирсэн нь энэ шинжлэх ухааны түүхэн хөгжилд жинтэй хувь нэмэр болсон байна. Эмээгээс хэд дахин өндөр CQ-тэй төрийн албаны хэн нэгэн түшмэл тэнд очсон бол шууд профессор болох нь мэдээж.
Хэт өндөр CQ-тэй байх нь бидэнд цагаан хэл ам хүргэж, муу юм болж мэднэ. Тиймээс CQ-гээ бууруулъя. Бид авилгалд дуртай, бас одон медальд ч дуртай. Тиймээс энэ хоёр дурыг харилцан эсрэг үйлчлэлд оруулсан урамшууллын хөшүүрэг бий болгоод үзье.
Авилгалаас татгалзана гэдэг үнэхээр эр зоригийн хэрэг. Тиймээс ийм албан тушаалтныг үнэлж, "Эр зоригийн одон" хүртээж байя! Шинэ одонгийнхоо №001-ийг Н.Энхбаярт гардуулах нь зөв. Тэрээр таван зуун сая төгрөгийн авилгал өгөх гэж шалаад салахгүй байсан нэг нөхрийг өрөөнөөсөө хөөн гаргасан хүн. Энэ бол авилгал авахгүй байж болдог юм байна гэдгийг биеэрээ үлгэрлэн харуулсан цор ганц жишээ. Яаж тэгж чадав аа гэж тэр үед Монголын CQ өндөртэй зон олон дуу алдаж байсан юм.
Удахгүй одонгийн №002-ын эзэн тодорно. Араас нь эр зоригтнууд ээлж дараалан гарч ирцгээн, хэт өндөр болоод буй Монгол үндэстний CQ маань буурна.
Яваандаа юмыг яаж мэдхэв, "Эр зоригийн одон" монголчууд бидний үндэсний бахархал CQ-г хэт унагаачих аюул ч тулгарч магад. Тэгвэл яадгийм одонг татан буулгачихаж болох шүү дээ.
Д.Баясгалан