logo
Мисс Х.Бадамгэрэл: Миний хувьд эр хүний хойноос гүйнэ гэдэг байж болшгүй зүйл

Мисс Х.Бадамгэрэл: Миний хувьд эр хүний хойноос гүйнэ гэдэг байж болшгүй зүйл

2012/03/22
“Шилмэл загвар” компани, “Miss Mongolia” ассоциацаас хамтран зохион байгуулдаг “Miss Mongolia” тэмцээний 2009 оны тэргүүн мисс Х.Бадамгэрэл өөрийн мэдлэг боловсролоос гадна гадаад төрхөндөө хамгийн их анхаарлаа хандуулдаг бүсгүй. Загварынхан дундаа эрхэмсэг, дэгжинд тооцогддог мисс бүсгүй маань “Би хэр баргийн залууг тоохгүй. Миний хувьд эрэгтэй хүний хойноос гүйнэ гэдэг байж болшгүй зүйл” хэмээн ам бардам хэлдэг нэгэн. Эр хүний тал дээр нэлээд шалгуур өндөртэй тэрээр саяханаас хайрын болзоонд гүйх болсон. Харин түүний сэтгэлийг татсан залуу нь мөн л загвар өмсдөг бөгөөд “I Loft” клубын зохион байгуулагчаар ажилладаг нэгэн. “Миний сонгосон залуу надаас хэдэн шатаар илүү байх ёстой” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьдаж байсан тэрээр ийнхүү өөрөөсөө олон шатаар илүү залуугаа олсон бололтой.

Д.Отгон

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш