Хар тэнгисийн флотын шатахуун тээгч «Иман» хөлөг онгоц Сирийн эрэгт очжээ. Хөлөг онгоцонд тусгай албаныхан байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. Газар Дундын тэнгисийн усанд байлдааны хөлөг онгоц очсон хэрэг биш гэж Оросын БХЯ мэдэгджээ.
«Сирийн эрэгт даалгавар гүйцэтгэх Оросын байлдааны ямар ч хөлөг онгоц байхгүй. Сирийн Тартус боомтод 10 хонох «Иман» Адены буланд далайн дээрэмчдээс хөлөг онгоцуудыг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг Хар тэнгисийн болон Хойд тэнгисийн флотод түлш болон хүнс хүргэж байна» гэж Оросын БХЯ-ны хэвлэлийн алба мэдээллээ.
Телевизийн «Аль-Арабия» суваг Сирийн сөрөг хүчний эх сурвалжуудаас иш татан мэдээлснээр, Тартуст Оросын цэргийн тусгай албаныхан очжээ.
«Хөлөг онгоцонд терроризмтэй тэмцэх тэнгисийн явган цэргийн батальоны цэргүүд бий» гэж Хар тэнгисийн флотын штабын эх сурвалжаас иш татан Интерфакс мэдээлжээ. Тэрчлэн шатахуун тээгч хөлөг онгоцоос гадна Газар дундын тэнгист тусгай зориулалттай «Экватор» хөлөг онгоцны баг ажиллаж байгаа аж.
Шинжээчдийн хэлснээр, тэнгисийн ёроолыг судлах хайгуулын тоног төхөөрөмжтэй хөлөг онгоц ажиллаж байна.
Интерфаксын мэдээлснээр, урьд нь Сирийн эрэгт энэ түгшүүртэй бүс нутаг дахь Оросын оролцоог илтгэх, шаардлага гарсан тохиолдолд Оросын иргэдийг нүүлгэн шилжүүлэх «Иван Бубнов» хөлөг онгоц зогсож байдаг байжээ.
«Этиоп, Эритрейн мөргөлдөөн хурцадмал байх үед Улаан тэнгис болон Энэтхэгийн далайд Зөвлөлтийн хөлөг онгоц байнга жижүүрлэдэг» байсан гэж Би-Би-Си-гийн цэргийн шинжээч Виктор Мураховский хэлсэн байна.
Түүний хэлснээр, Сирийн эрэгт байгаа Оросын хоёр хөлөг онгоц Сирийн үйл явдалд ноцтой нөлөөлөхөд хүчин мөхөсдөнө.
Өөр нэг шинжээч Илья Крамникийн үзэж буйгаар, хөлөг онгоцууд иргэдээ нүүлгэх болон ямар нэг шаардлага гарсан тохиолдолд Оросын баазуудыг хамгаалах үүрэг гүйцэтгэж болох юм.
Хөлөг онгоцонд ямар ачаа байгааг тайлбарлахыг Оросын эрх баригчдаас АНУ хүссэн боловч Москва энэ талаар тайлбар өгөх шаардлагагүй гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгджээ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 23-нд Москва Дамаскт 550 сая доллароор Як-130 нисэх онгоц 36 ширхэгийг өгөхөөр шийдсэн байна.
Сирид дарамт шахалт үзүүлэх гэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн оролдлогыг Орос улс эсэргүүцэж байгаа билээ. Тухайлбал, Москва Башар Асадын дэглэмд авсан хориг арга хэмжээг чангатгахаар заасан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг дэмжээгүй. Москва Дамаскийг хамгаалахад бэлэн байгаа нь Сирийн эрх баригчдад зэвсэг нийлүүлэх сонирхолтой байгаатай холбоотой гэж Өрнөдийн орнууд нотолж байна.
Сирид «өдөр бүр хүмүүнлэгийн ажиллагаа явуулахын тулд богино хугацаанд гал зогсоохыг» Олон улсын улаан загалмай нийгэмлэг уриалсныг ОХУ дэмжиж байгаа ажээ. Улаан загалмай нийгэмлэг шархдагсдад тусламж үзүүлж, хүнд шархдагсдыг нүүлгэн шилжүүлэх боломж олж авахыг эрмэлзэж байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад жилийн өмнө эхэлсэн үймээн самууныг дарахыг байдаг хүчээрээ оролдож байна. Эрх баригчид нь хатуу арга хэмжээ авч байгаагийн хариуд эхлээд тайван замаар улс орноо ардчилахыг зорьж байсан тэмцэгчид зэвсэглэсэн ширүүн тэмцлийн хэлбэр рүү шилжээд байгаа юм.
Засгийн газрын цэрэг «Сирийн байдлыг тогтворгүй болгох зорилгоор зэвсэглэсэн босогчидтой тулалдаж байна» гэж Асад мэдэгдэж байгаа билээ.
НҮБ-ын барагцаалсан мэдээгээр, өнгөрсөн онд тус улсад 8000 гаруй хүн амь насаа алдсан байна.
З.Амгалан