Энэ жилийн "Грэмми" наадмаас зургаан номинацид шилдэг болсон Английн дуучин Лдель Лори Блу Эдкинсийг дэлхий нийт таних болжээ. Өнөөдрийн Поп хөгжмийн ертөнцийг хүчирхэг хоолойгоороо эзлээд байгаа энэ бүсгүй 1988 онд Лондон хотноо төржээ. Тэрбээр, Кройдон хотын урлагийн сургууль дүүргэсэн байна.
Поп-джаз/соул стилээр дуулдаг Адель анхны цомгоо дөнгөж дөрвөн жилийн өмнө гаргасан. Түүний эл амжилт насан залуу түүнд ахадмаарч, басхүү бахархмаар амжилт байв. Амьдарч буй цаг үеийн хөгжмийн ертөнцийг ийнхүү хүч түрэн байлдан дагуулж байгаа түүнийг "Анти Леди-Гага" имижтэй хэмээн хөгжим судлаачид дүгнэсэн нь бий. Алдар хүндийн оргилд өөрийн хүчээр гарсан нь олны хэл ам дагуулсан уу, Аделийн хоолой өвчилж, хэсэг зуур уран бүтээлээ завсарласан билээ.
Өдгөө түүний хоолой эмчлэгдэн, эрүүлжиж, "Грэмми"-ийн тайзнаас шагнал бөөндсөн. "Vogue''-ийн сэтгүүлд түүний тухай ийн өгүүлжээ.
Адельтэй уулзсаны дараа би ийн бодлоо. Хүн бүр төгс биш. Архи, бас тамхи. Тэгээд бүр уран бүтээлч хүн шүү! Жирийн ард түмний хэсгээс гаралтай энэ охин архи хэтрүүлэн хэрэглэж, бүр pub-д сууж байхдаа өөрийн шилдэг дуунуудын санааг олж байсан гэнэ. Гэвч тэрбээр өнгөрсөн оны зургадугаар сараас хойш нэг ч удаа архи хэрэглээгүй гэнэ билээ. Өнгөрсөн оны тавдугаар сарын 5-нд Туркийн хүйтэн дунд төрсөн өдрөө тэмдэглэснээс хойш дээрх шийдвэрийг гаргажээ.
Бидний анхны уулзалт өвлийн дунд сарын ид хүйтнээр Лондоны Мэйфэйрийн ойролцоох нэгэн бааранд тохиосон юм. Адель "сонин" малгай духдуулж, "Chanel''-ийн гутал, Понко маягийн ноосон цамц сонгожээ. Бас "Sonia Rykiel"-ийн цүнх үүрчээ. Би цагаан дарс захиалах тухай бодож суутал, зөөгч ч ирж "Ямар төрлийн дарс уух вэ" гэхэд Адель өмнүүр нь орж надад багахан хугацааны "лекц" уншив. Би түүний зөвлөгөөг дагаж, харин Адель өөрөө аньсны жүүс захиаллаа.
Бид уулзаад таван минут болсноос хойш л түүний хөгжилтэй инээдийг сонсож эхэлсэн юм даа. Маш өндөр дуугаар инээх нь яг л галт буугаар шүршиж байгаа мэт бөгөөд сандал дээрээ тогтохгүй, нүүрээ дарж, дээшээ харж ёстой л нэг шавайгаа ханатал инээх юм. Адель маш нээлттэй хүн. Хэрэв хаа нэгтээ та түүнтэй нэг метрийн радиуст ойртвол таньдаг таньдаггүй хамаагүй тэр тантай заавал ч үгүй яриа өднө. Бас надтай адил мөнөөх хөгжилтэй, бас чанга, заримдаа үргэмээр, цочмоор инээдийг нь сонсох биз ээ.
Тэр өнгөрсөн жил том амжилт, бас том уналттай нүүр тулсан. Тэрбээр хоолойн өвчнөөс болж хэд хэдэн тоглолтоо цуцалж, огт дуулахгүйгээр хэдэн сарыг үдсэн билээ. Түүний хоёр дахь цомог "21" нь өнгөрсөн оны нэгдүгээр сард худалдаанд гарсан бөгөөд ганцхан жилийн дотор дэлхий даяар нийт 17 сая хувь зарагдсан байна. Чухам энэ үеэс л түүний хоолойн өвчин сэдэрсэн гэнэ. "Арван тав, арван зургаан настай байхдаа өдөр бүр дуулах хүслээр жигүүрлэж байсан. Гэвч миний хоолойд ямар нэг асуудал тулгарна гэж би хэзээ ч бодож байгаагүй. Харин Парисын нэгэн радио нэвтрүүлэгт оролцож байх үед хоолой маань нэг л биш болсон. Маргааш нь би Лондон руу нисэж, эмчид үзүүлтэл удаан хугацаанд дуулахгүйгээр, эмчлүүлэхийг зөвлөсөн. Гэвч би Европ, Америкт аялан тоглолтоо төлөвлөсөн байсан учраас түүний зөвлөгөөг дагахыг хүсээгүй" гэсэн юм.
Тавдугаар сард тэр аялан тоглолтоо тун ч амжилттай хийсэн. Гэвч аравдугаар сарын 1-нд найзынхаа хуриманд дуулж байхдаа хоолой нь ахиад л өвджээ. Түүний зөвлөхүүд энэ удаагийн хоолойн өвчлөл тоглоом биш, ноцтой аюул тулгарсныг Адельд хэлжээ. "Хоолойд минь асуудал үүссэнийг би мэдсэн. Түүнээс болоод би өдөр бүр уйлдаг болов. Гэтэл уйлах ч бас хоолойд минь муу гэж тэд хэлсэн". Удалгүй тэр Бостоны Стивен Зэйтелс хэмээх эмчтэй уулзжээ. "Түүнийг анх хараад л би сайн хүн, сайн эмч болохыг нь мэдсэн. Үнэхээр тэр эмч намайг аварсан" гэв.
Шинэ жил болохоос хэдэн өдрийн өмнө би Адельтэй утсаар ярихад, тэр маш их баяр хөөртэйгээр "Би дуулж эхэлсэн, сүүлийн хоёр, гурван өдөр зогсолтгүй дуулж байна" хэмээсэн юм. Түүний хоолой эзэндээ эргэн иржээ. "Дуулаад л, гал тогоонд ч, шүршүүрт орж байхдаа ч дуулна. Гол нь эмчилгээний дараа миний хоолой урьдын хүчирхэг хэвээр байсан нь намайг маш их баярлуулж байна".
Адель үнэхээр энгийн хүн, бусдыг тэгэхдээ дуучид, жүжигчдийг "цирк"-ийн гол дүр болохыг үзэн яддаг нэгэн. "Үнэндээ би, улаан хивсний ёслолыг үзэн яддаг. Улаан хивсэн дээгүүр алхахдаа нэр хүндийн эсвэл хүндэтгэлийг мэдрэхийн оронд "Би үүнийг хүсэхгүй байна" хэмээн сэтгэл дотроо хашгирдаг. MTV VMA шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээр маш олон алдартан надтай зэрэгцэн зогсож байсан. Харин маргааш нь би найзуудтайгаа шоудсан маань улаан хивсний ёслолоос хавьгүй дээр байж билээ" гэв.
Би түүнээс хуучин найз залуугаасаа яагаад салсан тухай нь асуухад "Би түүнтэй байсан хэсэгхэн хугацааны драмд дуртай байсан. Гэвч энд сайн зүйл нэг ч байгаагүй. Би шийдвэрээ маш хурдан гаргасан, шууд л түүн дээр явж очоод "Бурхан минь, би чамд хайртай. Гэхдээ яг одоо миний гэрээс тонил гэчихсэн юм" хэмээн хэлсэн. Түүний амьдралын бас нэг "асуудал"-тай эр хүн бол аав нь. Аделийн эцэг Марк Эванс 48 настай, охиноо дөнгөж гурван настай байхад нь ээжтэй нь орхиод явжээ.
Өдгөө дуучин маань түүний нэрийг сонсох нь бүү хэл, царайг нь ч харахыг хүсдэггүй гэсэн. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард "The Sun" сонин худалдаж авахад аав нь тэр сонинд түүний тухай ярилцлага өгсөн болохыг мэджээ.
-Бусад хүүхдүүд аавыгаа дагаад явж байхыг харах хүнд санагддаг байв. Багадаа аавтайгаа хамт амьдрахыг, тэр ямар хүн болохыг мэдэхийг үнэхээр их хүсдэг байсан". Аделийн хоолойноос энэ үг гарахад хэцүү байгаа нь илт. Нулимс нь цийлэгнэж харагдав. "Хараал идсэн тэр хүн зүгээр л явчихсан. Тэр дахин намайг харахыг хүсээгүй байж, харин одоо яагаад миний тухай ярьж байгаа хэрэг вэ? Тэр намайг мэдэх үү, тэр бүү хэл таних юм уу. Түүнд ингэх эрх бий гэж үү? "The Sun" сонинд өгсөн ярилцлага цусыг минь ёстой л буцалгах шиг болсон. Мэдээж, би түүнд хайртай нь үнэн. Гэхдээ одоо би түүнтэй хаа нэгтээ дайралдвал юун түрүүнд нүүр рүү нь нулимна гэлээ.
Грэммийн хөгжмийн наадмаас зургаан төрөлд нэр дэвшиж, шагналын хур буулгасны дараа Адель хувийн амьдралаа төвхнүүлэхээр шийдсэн гэнэ. Англид 25 акр газартай, арван унтлагын өрөө бүхий шилтгээн худалдаж авчээ. Сарнайн сайхан цэцэрлэг, усан сан, зуны ордон, теннисний талбай гээд байхгүй юмгүй уг шилтгээнийг худалдаж авахад Адель долоон сая фунт стерлинг зарцуулсан гэнэ. Тэрбээр саяхан гэрээ үзүүлэхээр Америкийн телевизийн хөтлөгч Андерсон Кууперыг урьсан байна.
Энэ үеэрээ Адель унтлагын арван өрөөний есийг нь бараг ашиглахгүй байх гэж хошигносон гэнэ. Тэгэхдээ уг эдлэндээ нэг л идээшиж өгөхгүй байгаа гэнэ. Саяхны нэг хачирхалтай явдлаас хойш тэрбээр унтлагын арван өрөөтэй том байшинд дахиж ганцаараа хонохгүй гэж шийджээ. Дуучны найзуудын хэлснээр байшинд ямар нэгэн чимээ байнга сонсогдож, түүнийг айлгаж байгаа гэнэ. Тиймээс дуучин бүсгүй ханьтай болохоор бие хамгаалагч хөлсөлжээ.
Өмнө нь жолооч байсан бие хамгаалагч түүнтэй 25 акр газартай, усан сантай байшинд нь хамт амьдарч, байнга хамт байсны хөлсөнд түүнд жилд 100 мянган фунт стерлингийн цалин өгнө гэнэ.
Бэлтгэсэн И.Хангэрэлт
Эх сурвалж: "Ган зам"