logo
Афган иргэдийг алсан цэрэг үйл явдлыг санахгүй байгаа гэнэ

Афган иргэдийг алсан цэрэг үйл явдлыг санахгүй байгаа гэнэ

2012/03/22
Афганистанд алба хааж байгаад, энгийн 16 иргэний амь насыг буудан хороосон Америк цэрэг аллага болсон шөнийн үйл явдлыг сайн санахгүй байгаа хэмээн түүний өмгөөлөгч мэдэгджээ. Өмгөөлөгч Жон Генри Брауны өгүүлснээр 38 настай түрүүч Роберт Бэйлс аллага болохоос өмнө болон болсны дараахан хэсэгхэн зүйлийг л санаж байгаа бол Афганы хоёр тосгоныг хэрхэн дайрч гарснаа огт санахгүй байгаа гэнэ. Одоо тэрбээр Канзас мужийн Форт-Ливенворт хотод хоригдож байгаа бөгөөд одоогоор гуравдугаар сарын 11-нд болсон хэргийнх нь талаар ямар нэг ял, буруутгал төлөвлөөгүй байгаа аж.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш