Их Британийн улстөрийн нэрт зүтгэлтэн, Нобелийн утга зохиол, уран зургийн салбарын шагналт Уинстон Черчиллийн талаар домог мэт олон яриа хөвөрдөг.
Түүний дээд өвөг индиан омгийнх байсан. Мөн сургуульд байхдаа муу сурдаг, ээрүү болохоор хэлэх үгийг нь тусгайлан бэлдсэн жүжигчин уншдаг гэдэг байлаа. Түүнчлэн түүнийг спортод дургүй, идэмхий, архичин хэмээн дууддаг байсан юм.
Дээрх үгсийн олонх нь цуу яриа байсан гэдэг. Гэхдээ тэрээр спортод дургүй, ховдог, архичин хэмээх яриаг анх өөрөө гаргасан түүхтэй. У.Черчилль “Залуудаа би үдийн хоолноос өмнө спиртийн төрлийн юм амсахгүй гэсэн зарчимтай байлаа. Одоо би хөгширсөн болохоор өглөөний цайнаас өмнө дусал ч архи уухгүй гэдэг болсон” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Түүнчлэн тэрээр “Зогсож чадаж байвал бүү гүй, суувал бүү зогс, хэвтэж чадаж байвал бүү суу хэмээх зарчмыг би баримталдаг” гэж хэлжээ.
У.Черчилль өглөөний цайгаа үргэлж орондоо уудаг байсан гэнэ. Нэг удаа тэрээр “Би эхнэртэйгээ 40 жил амьдрах хугацаандаа 2-3 удаа л өглөөний цайгаа хамт ууж үзсэн. Даанч надад таалагдаагүй болохоор дахиж ийм үйлдэл хийхээ больсон” хэмээжээ. Гэхдээ түүний хэлсэн үг бодит байдалтай нь огт нийцдэггүй. У.Черчилль 30-40 насандаа гольф, 50-тайдаа поло сайн тоглодог, 70 хүртлээ нохойтой ан авд явдаг, 80 настайдаа усанд чадварлаг сэлдэг нэгэн байсан аж.
У.Черчилль ёроолгүй торх мэт ууж чадна хэмээн хошигнодог байв. Саудын Арабын хаанд хандаж хэлсэн түүний алдарт үг байдаг. Энэ бол архийг хоолны өмнө, мөн хоолны үеэр болон дараа нь заавал хэрэглэх ёстой гэдэг зарчим юм.
Нэг удаа Их Британийн парламентын гишүүн Бесси Брэддок түүнд хандан, “Та бол архичин” хэмээн хэлтэл өөдөөс нь “Үнэн. Харин та бол царай муут. Маргааш өглөө гэхэд би эрүүл болно. Гэтэл та царай муут хэвээрээ л байна” хэмээн даапаалсан байна.
Черчилль залуудаа Энэтхэг, Өмнөд Африкт ажиллаж байхдаа усыг унданд шууд хэрэглэхэд тохиромжгүй хэмээн үзэж, архитай хольж уудаг байжээ. Энэ талаараа тэрээр “Миний бага залуу нас” номондоо бичсэн байна.
У.Черчилль Нью-Йоркт албан ёсны айлчлал хийж байхдаа “Эхлээд оргилуун дарсаа ууя. Дараа нь ажлаа эхэлье” гэж хэлсэн удаатай. Тэрээр “Pol Roger” хэмээх оргилуун дарсны жинхэнэ фэн байжээ. Тиймээс ч энэ дарсыг үйлдвэрлэгчид “Pol Roger”-ынхоо нэрийг өөрчилж, “Cuvйe Winston Churchill” хэмээн нэрлэсэн юм. У.Черчилль уг дарсанд 1920 оноос хойш дурласан гэдэг.
Ер нь оргилуун дарсыг сайхан хүүхнүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Черчиллийн танилуудаас хамгийн алдартай нь “Pol Roger” дарсны эзний гэргий Одетта-Пол Рожер. 1944 оны 11 дүгээр сард Парист Британийн Элчин сайдын яам нээлтээ хийх үеэр Элчин сайд Дафф Купер Ерөнхий сайдаа юунд дуртайг мэдээд, оргилуун дарснаас гадна сайхан хүүхнүүд, тэдний дотор Одеттаг суулгажээ. Уг уулзалтаар Черчилль, Одетта хоёр бие биедээ татагдаж, насан эцэслэтлээ гэмгүй сайхан нөхөрлөсөн ажээ.
Их Британийн Ерөнхий сайд У.Черчилль спиртийн төрлийн ундаанд дурладаг байсан тухай олон баримт дурдлаа. Гэхдээ тэрээр өглөөгүүр өргөөндөө хүмүүс хүлээн авахдаа шерри байнга уудаг. Харин коктейльд ясны дургүй. Үдийн цайн дээрээ пиво, мөн цайны оронд соодтой виски уудаг байсан аж.
Кофенд тэрээр онцгой хүндэтгэлтэй ханддаг байв. Тэрээр “Кофе бол нандин ундаа. Түүнийг коньяк шиг аяга аягаар нь хөнтөрч болохгүй” хэмээдэг байжээ.
Леди Астор хэмээх сурвалжит хатагтай У.Черчилльтэй санаа нийлэхгүй, үргэлж сөргөлддөг байлаа. Тэрээр нэг удаа “Хэрвээ би таны эхнэр байсан бол кофенд чинь хор хийнэ” хэмээн хэлжээ. Хариуд нь У.Черчилль “Харин би таны нөхөр байсан бол түүнийг чинь шууд л ууна” хэмээн хариулсан гэдэг.
У.Черчилль бас хоолонд ч муугүй нэгэн байв. Францын дээд зэргийн хоолонд дуртай тэрээр “Биеийн галбираа хадгалахын тулд тайван байж, сайтар хооллон, хамгийн гол нь ямар ч спортоор хичээллэх хэрэггүй” хэмээн хэлсэн түүхтэй.