Шар айраг, тамхи, кофег үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ худалдан авахуулахаар бүхнийг хийдэг. Эмч нар болон эрүүл аж төрөх хэв маягийг баримтлагчид харин эсрэгээр эдгээр бүтээгдэхүүнийг маш хортой гэж зарлан тунхагладаг. Ийм тохиолдолд алтан дунджийг баримтлах хэрэгтэй аж. Зарим муу зуршилд сайн тал байдаг гэж Америкийн «Shine» сайтын сэтгүүлчид үзэж байна.
Шар айраг
Согтууруулах ундаа ашигтай эсэх тухай асуудал хөндөгдөх бүрт тохируулж уувал зүрх-судасны системд сайнаар нөлөөлдөг гэгддэг улаан дарс хамгийн түрүүнд санаанд орно. Шар айрагт тийм сайшаал байхгүй. Гэтэл тийм биш аж. «Ажилчин ангийн уух дуртай ундаа» олон өвчнийг сөрөхөд тусалдаг, ашигтай үл исэлдүүлэгчээр баялаг гэж АНУ-ын Миссури муж улсын Спрингфилд хотын хоол судлаач Кэсси Диммик үзэж байна. Тэрчлэн шар айрагт яс болон үе мөчинд тустай кремний болон төмөр агуулдаг аж. Гэхдээ шар айрагны хард нь төмөр илүүтэй агуулагддаг байна. Хагас литр шар айрагны илчлэг 120-150 байдаг бөгөөд энэ нь биед хангалттай түргэн шингэдэг. Тийм болохоор ашигтай бодисын хамт илүү жин нэмэхийг хүсээгүй бол өдөрт нэгээс илүү лонх шар айраг уух хэрэггүй. Бага уух тусам бие ашигтай юм.
Кофе
Кофенд кофеин агуулагддаг. Энэ бодис зүрхэнд муу. Үүнийг хүн бүр мэднэ. Гэхдээ анагаах ухааны «Archives of Internal Medicine» сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэгдсэн судалгаанаас үзвэл, энэ ундааг сэтгэл санаа таагүй байх үед уувал муугүй тус болох аж. Кофеин нь тархинд допамин, серотонин гэдэг бодис боловсроход тус болдог. Эдгээр нь хүний сэтгэл санаанд нөлөөлдөг болохыг Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор Альберто Ашерио ярьжээ. Үүний сацуу кофе нь хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг үл исэлдүүлэгчид болон бусад ашигтай нэгдлүүдийн баялаг эх сурвалж аж. Хэрвээ энэ текстийг уншихаас өмнө та кофе огт уудаггүй байсан бол ууж эхлэх хэрэггүйг зөвлөх байна. Кофегүйгээр сэргэж, ажиллах хэцүү байгаа бол санаа зовох хэрэггүй. Хамгийн гол нь кофеины хэмжээгээ хэтрүүлэхгүй байх нь чухал юм.
Түр зуурын стресс
Энэ таагүй байдал бас өөрийн гэсэн эерэг талтай. Стрессийн үед анхаарал төвлөрүүлдэг кортизол гормон илүүтэй ялгардаг байна. Энэ бодис тавьсан зорилгодоо хүрэхэд бидэнд тусалдаг. Чухал илтгэл бичих ёстой байтал цаг алдаж, хугацааг нь тулгасан хойноо бичих зүйлээ хангалттай түргэн сэтгэж бичсэн тохиолдол олон хүнд гарсан байх. Ийм тохиолдолд кортизолд л талархах хэрэгтэй юм. Харин түр зуурын стрессээ удаан хугацаагаар үргэлжилсэн сэтгэлийн хямрал дарамт болгохгүй байхад анхаарах хэрэгтэй.
Бэлтгэлээ таслах
Бэлтгэл хийхээр аль нэг дугуйланд бүртгүүлчихээд хоёр өдрийн бэлтгэлийг тасалсандаа та санаа зовох хэрэггүй. АНУ-ын Бостон хотын фитнессийн дасгалжуулагч Майк Бойлийн хэлснээр, долоо хоногт биедээ гурваас олон удаа ачаалал өгөх хэрэггүй. Бусад цагт амрах хэрэгтэй. Биеийн булчин дараагийн ачаалалд орохын өмнө амрах хэрэгтэй байдаг. Тийм болохоор долоо хоногийн дийлэнх хэсгийн ойр дотныхонтойгоо салхинд гарах, хөнгөн гүйхэд зориулж, үлдсэн цагийг гүйлтийн зам, дугуй унах болон штанг өргөхөд зориулаарай.
З.Амгалан