Хүн энэ яваа насандаа их юм үзэх нягууртай байдаг бололтой. Мянган, зуун солигдох түүхэн он цагийн дараалал бол юу ч биш юм байна. Шарил занданшуулдаг тариатай нөөцийн мах зооглож, меламинтай сүүгээр хүүхдээ угжих, хортой сархадыг шил шилээр сөгнөөд нөгөө ертөнцөд очих, өнөөх архийг үйлдэврэлгч нь байгуулсан “гавьяа”-ныхаа шагналыг наранд эдлэн, тааваараа баяжихыг үзээд нэг их цочирдохгүй байна. Ардчиллын замаар хорин жил замнаад эрх чөлөө уриан дор нэгнээ дураараа хөнөөж, гүтгэж, доромжилж бас хамгийн ихээр улс төржиж сурсан байна бид. Үүний тод жишээ нь өнгөрсөн 2008 оны сонгууль, түүнээс улбаатай Долдугаар сарын нэгэн гээч хар өдөр. Энэ өдрийн цочирдом хэргүүд гурван жил унтаа байсны эцэст удаах сонгууль хаяанд ирсэнтэй зэрэгцэн дахин улс төржих талбар болж хувирлаа. Ялангуяа АН засгаас гарснаас хойш эрчимтэй шуугиулж байна аа ер нь бол. 2008 оны тэрхүү хар өдрийн талаарх мэдээ мэдээлэл, сэжиг таамаг, хардалт, дүгнэлт, баримт сэлт хангалттай гарч байгаа болохоор энэ талаар дурдах нь илүүц санагдаж байна. Харин энэ үйл явдлын хүрээнд болоод байгаа зарим нэг үйл явдлууд өөрийн эрхгүй анаахарл татаад байх болов.
Юу гэхээр Хүчний байгууллагыг толгойлж байсан генерал, хурандаа бүхий сэтэртэй дөрвөн эрхэм Долдугаар сарын нэгний хэрэгт буруутах дээрээ тулж, хоригдох шийдвэр хүлээн авав. Гэтэл “шүүх бүрэлдэхүүнийг өрчлүүлье, хэлмэгдүүллээ” гэх ухааны юм яриад ёстой сүртэй гэдгээ харуулдаг байгаа. Энгийн иргэн Ч.Амарболд бол шүүхийн өмнө ёстой гөлөг болж байх учиртай баймаар. Гэтэл генерал хүн гэдэг чинь тусгай л байдаг юм байна. За тэгээд шүүхийн шийдвэр хүлээж авангуутаа л нэгэн зэрэг өнөөх дөрвийн сахар нь тэнгэрт гарч, даралт нь ихэссэн гэнэ. Тэгээд 103-ын машинд хоёр хөлөөрөө, утсаар ярьсан шигээ алхаж ороод суучихаж байна. Мэдээж хэрэг эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтсэн гэдгийг Монголчууд бүгд мэдэх болсон. Ингээд зургаа хоносны эцэст Сонсголонгийн хорих руу ачигдлаа. Энэ үйл явцад уур хүрмээр, инээд хүрмээр, өөрийгөө энгийн иргэн болж төрсөндөө харамсмаар санагдуулж байгаа юм. Тухайлбал, энгийн иргэн С.Баяр бол хэзээ ч хоёр хөл дээрээ тогтож байгаа нөхцөлд түргэнээр зөөлгөхгүй. Тэр ч бүү хэл сэхээн амьдруулах тасагт даралт ихссэн шалтгаанаар хэвтэх эрхгүй. Жишээлбэл, Шинэ жилийн баяраар нэгэн төр түшилцэж явсан эрхэм ах маань салютны дэлбэрэлтэнд өртөөд гар, нүд нь гэмтэж сүйд болсон. Гэтэл тэр хүнийг гэмтлээсээ болоод шоконд ороод муужирч унаад байхад сэхээнд оруулах бүү хэл үзэх эмч олдохгүй шахам байсан гэдэг юм билээ. Тэгээд танил талаараа утас цохиулж байж арай гэж үзлэгт орж, эмнэлгийн ор бараадан, тусламж авсан гэсэн. Гэхдээ мэдээж сэхээн амьдруулах тасагт бол биш шүү дээ. Бодит байдал уг нь ийм л байдаг байхгүй юу. Гэтэл Долдугаар сарын нэгэн автортой дөрөв хөлөөрөө сэхээнд ороод зургаан хоног сэхлийг аваагүй гээд бод доо. Эрчимт, сэхээн амьдруулдаг эмчилгээ хийгээд байхад бүтэн зургаан хоног сахар нь буухгүй байсан гэсэн шүү. Эндээс хоёр үзүүртэй хардалт төрж орхисон. Сэтгэлзүйн хямралаа дийлэхгүй сахар нь ихэссэн дарга нар болохоор босоогоороо яваад утсаар ярьсан шигээ сэхээний өрөөнд тухалдаг юм байна. Үүнийх нь үрээр өвдөж зовсон иргэд ах дүүгээсээ балга шөл авч идэх эрхгүй давхар хоригдож баларч байгаа юм. Эмнэлгийн ажилтнууд харгалзагч хянагчийн үүрэг хүлээж, ямбалсан дөрвийн тухыг хангахын тулд хэлгүй, дүлий, бас иргэдэд үйлчлэх тангарагаасаа няцсан үйлдэл хийж байгаа юм. Эрх мэдэл, өндөрлөгт гарсан хүн унахдаа хүртэл тансаг унадгийн жишээ энэ боллоо. Нөгөө талаар яахаараа хоёр хөлөөрөө яваад орсон хүнийг сэхээнийхээ тасагт хэвтүүлчихээд “бүр” дордуулаад, зургаан хоног эмчлээд сэхээж чаддаггүй байна аа. Бүтэн зургаан хоногт сахарыг нь буулгаж чаддаггүй яасан дүүрчихсэн эмнэлэг гээч вэ. Дарга нарт ийм хандаж байгаа юм чинь энгийн иргэн Дулмаа бол ёстой дошин шог болчих юм байна л даа. Манай эрүүл мэндийн салбар ямархүү түвшинд байгаа гэдэг нь харагдаж байгаа хэрэг үү. Ингэж хэлэхээр эрүүл мэндийн салбарынхан гүтгэлээ доромжиллоо гээд сүрийг үзүүлж эхэлбэл эрхэм генерал хурандаа нар “даам гарсан” байж таарах нь. Харин таг дуугүй өнгөрөөвөл манай эрүүл мэндийн салбар бүр мөсөн дампуурсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болох нь. Тэгэхээр хэрэг явдлыг яаж өрнөхийг хараад суудаг хэрэг болох нь.
Бас нэгэн зүйлийг нэмээд дурдахад, хурандаа, генерал нарыг эмнэлэгт хүргэсэн процессын телевизээр үзэж суутал нэгэн телевизээр өөр өнцгөөс харсан мэдээ гарч байхыг үзэв. Тэрхүү мэдээнд энгийн иргэн ял аваад шоконд ороод бие нь муудахад шууд л ачаад хорих ангид нь аваачсан түүх ярьж байна. Тэр ч бүү хэл ял авангуутаа харваж нас барсан тохиолдол ч байдаг, тэр тохиолдол бүрт шүүхийн шийдвэр хэрхэн гарсан тэр чигээр нь зүтгүүлдэг тухай эх сурвалж ярьж байна. Гэтэл хурандаа нар түргэний машинаар эмнэлэгт хүргүүлээд хэвтчихэж байгаа нь эрх мэдлийн хэтрүүлэг гэж мэдээнд гарна лээ. Харин зургаа дахь хоног дээрээ нөгөө генерал, хурандаа нар “өөрсдөө сайн дураараа хорих анги руугаа ачигдахыг зөвшөөрсөн” гэх мэдээлэл бас өчигдөрхөн гарсан шүү.
Эцэст нь энэ нийтлэлээрээ хурандаа генерал нарыг буруутгах гэсэнгүй. Гол нь хэрэг явдал үнэнээр шийдэгдэхэд бэрх гэдгийг бодитой болоод байгаа үйл явдлууд захын жишээгээр нотлогдоод байна гэдгийг илэрхийлэхийг оролдов. Хэрэв бурхан гэж байдаг бол цаг нь болохоор хар өдрийн гол буруутанг гэсгээж таарах л байх. Түүнээс биш хууль цаазаар шударга шийдэгдэнэ гэдэг “үлгэр” болох гээд байх шиг.
Э.Болор