logo
Грекийн парламент гэрээг эцэслэн батлав

Грекийн парламент гэрээг эцэслэн батлав

2012/03/23
 Өнгөрсөн лхагва гарагийн шөнө Грекийн парламент Европын Холбоо /ЕХ/ болон Олон улсын валютын сангийн /ОУВС/ хооронд байгуулсан зээлийн гэрээг эцэслэн баталжээ.
Уг гэрээг батлахыг 213 депутат дэмжсэн бол 79 нь эсэргүүцэж, найман хүн санал хураалтад оролцоогүй байна.
Грек болон тус улсын Төвбанк, Европын санхүүгийн тогтвортой байдлын сан (EFSF), мөн гэрээний нөхцөл хэрэгжихэд баталгаа олгож буй Грекийн санхүүгийн тогтвортой байдлын сангийн (HFSF) хооронд байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгожээ.
Уг гэрээг зарчмын хувьд хоёрдугаар сард баталсан бөгөөд гуравдугаар сарын 14-нд холбогдох тунхаг бичигт гарын үсэг зурсан юм. Харин лхагва гарагт тус улсын парламентын гишүүд уг гэрээг эцэслэн баталжээ. Грек улс төсвийг хэмнэх болон зардлыг багасгах урт хугацааны хөтөлбөрийн оронд улсын өрийг хувийн зээлдүүлэгчдээр хэсэгчлэн цайруулах, ЕХ болон ОУВС-гийн зээлийн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Зээлийн гэрээний шугамаар тус улсад 2015 он хүртэлх хугацаанд нийтдээ 170 тэрбум долларын санхүүжилт орж ирэхээс гадна хувийн зээлдүүлэгчид 100 тэрбум еврогийн өрийн бичгийг худалдан авах ажээ.
Д.Жаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш