АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гуравдугаар сарын 25-27-нд Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх Сөүлийн дээд хэмжээний уулзалт оролцох үеэрээ Өмнөд Солонгос болон БНАСАУ-ын хилийг заагладаг цэрэггүй бүсэд очно. Обама дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө буюу гуравдугаар сарын 25-нд тус бүсэд очих бөгөөд Өмнөд Солонгост байрлаж буй АНУ-ын цэргийн албан хаагчидтай уулзахаар төлөвлөжээ.
АНУ мөргөлдөөн гарсан тохиолдолд Өмнөд Солонгосын аюулгүй байдлыг хангах холбоотны үүргийнхээ дагуу тус улсын нутаг дэвсгэрт 25 мянга гаруй цэрэг, офицероо байрлуулжээ.
Нэрээ нууцалсан Америкийн албаны хүний хэлснээр, Обама Умард Солонгостой холбоотой асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев болон БНХАУ-ын дарга Ху Жинтао нартай хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнээс гадна, тэрбээр Өмнөд Солонгос, Казахстан, Туркийн удирдагчидтай уулзана.
Сөүлд болох цөмийн аюулгүй байдлын талаарх уулзалт нь хоёр дахь удаагийнх юм. Анхны уулзалтыг 2010 онд Обамагийн санаачилгаар цөмийн терроризмын аюултай тэмцэх зорилгоор Вашингтон хотноо зохион байгуулж байжээ. Тухайн үед дэлхийн удирдагчид цөмийн материалыг террорист бүлэглэлүүдийн гарт орохоос сэргийлэхийн тулд цогц арга хэмжээ авахаар хэлэлцэн тохиролцсон байна.
Харин энэ удаагийн уулзалтын үеэр дунд хугацааны үр дүнг хэлэлцэхээс гадна цаашид хэрэгжүүлэх алхмуудын талаар зөвшилцөхөөр болжээ. Дараагийн уулзалтыг 2014 онд явуулахаар товлосон байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ