logo
Нигерийн сангийн сайд ДБ-ны ерөнхийлөгчид нэр дэвшив

Нигерийн сангийн сайд ДБ-ны ерөнхийлөгчид нэр дэвшив

2012/03/23
 Нигерийн Сангийн сайд Нгози Оконжо-Ивеалаг Дэлхийн банкны /ДБ/ ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлжээ. Энэ тухай ӨАБНУ-аас Африкийн орнуудыг төлөөлөн суудаг гүйцэтгэх захирал өчигдөр болсон тус банкны захирлуудын зөвлөлийн хуралдааны үеэр танилцуулжээ. Нгози Оконджо-Ивеалаг хөгжиж буй орнуудын «11-ын бүлэг» албан ёсоор нэр дэвшүүлсэн байна.
Нигерийн Сангийн сайд өмнө нь Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч болон хариуцлагатай нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан учраас ДБ-ны үйлчлүүлэгчид болон донор орнуудын дунд нэр хүнд сайтай гэнэ.
Нгози Оконжо-Ивеалагаас гадна тухайн албан тушаалд АНУ-ын иргэн Жеффри Сакс өрсөлдөж байгаа юм. Гэхдээ түүний нэрийг АНУ бус харин хөгжиж буй хэд хэдэн орон нэр дэвшүүлжээ. Вашингтоны эрх баригчид өөрийн гэсэн нэр дэвшигчээ санал болгоно гэж өмнө нь мэдэгдэж байсан юм. Мөн бусад улсууд ч нэр дэвшигчээ санал болгож магадгүй байна.
Гуравдугаар сарын 23 хүртэл нэр дэвшигчдийг бүртгэн авах юм. Үүний дараа гурван нэр дэвшигчийг сонгох бөгөөд санал хураалт явуулсны дараа ялагч тодорно.
ДБ-ны одоогийн ерөнхийлөгч Роберт Зелликийн таван жилийн бүрэн эрхийнх нь хугацаа энэ зун дуусах юм.

Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш