АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путин нар Орос улсын төрийн тэргүүний тангараг өргөх ёслол болсны дараа уулзахаар тохиролцжээ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, тэд утсаар ярилцсаныхаа дараа уулзахаар тохиролцжээ.
«Орост халдан довтлох шалтгаан хийгээд нөөц бололцоо байхгүй гэдгийг АНУ болон НАТО байнга хэлж ярьж байгааг» Сергей Лавров Орос-Америкийн харилцааны талаарх сэдвийг хөндөх үедээ дурдлаа.
Путины тангараг өргөх ёслол тавдугаар сарын 7-нд болно.
Д.Жаргал
МОНЦАМЭ