АНУ гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдээс өөрчилснөө зарласан билээ. Афганистан, Иракаас цэргээ гаргасны дараа Вашингтон анхаарлаа Ази-Номхон далайн бүс нутаг руу шилжүүлж байна. Ийм эрс өөрчлөлт хийж байгаагийн гол шалтгаан нь Хятад улс улам хүчирхэгжиж, эдийн засгийн үзүүлэлтээр ирэх 10 жилд АНУ-ыг гүйцэн түрүүлж магадгүй байгаатай холбоотой юм. Орос улс шинэ эрсдэл болоод шинэ боломжуудыг дагуулсан энэ өөрчлөлтийг тооцож үзэх хэрэгтэй болж байна.
Үечилсэн өөрчлөлт
Гадаад бодлогын чиг баримжаагаа өөрчилснөө АНУ-ын удирдлага өнгөрсөн оны сүүлээр албан ёсоор зарласан. Шинэ чиг бодлогын гол баримт бичиг нь “Foreign Policy” сэтгүүлийн 11 дүгээр сарын дугаарт гарсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны “Америкийн Номхон далайн зуун” гэсэн нэртэй программын нийтлэл байв. “Иракийн дайн намжихын хэрээр, бид Афганистанаас цэргээ гаргаад эхлэхээр АНУ юу хийхээ мэдэхгүй байдалд орж байна. Сүүлийн 10 жилийн турш бид байлдааны ажиллагааны энэ хоёр түшиц газарт асар их хөрөнгө мөнгө зарцуулсан. Дараагийн 10 жилд бид тэргүүлэх байр сууриа хадгалж, эрх ашгаа хамгаалж, үнэлэмжээ дээшлүүлэхийн тулд цаг болоод хүчээ хааш нь чиглүүлэх асуудалд илүү ухаалаг, системтэй хандах ёстой. Ази-Номхон далайн бүс нутагт дипломатын, эдийн засгийн, стратегийн гээд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нь ойрын 10 жилд Америкийн өмнөө тавьсан гол зорилтуудын нэг юм” гэж Төрийн нарийн бичгийн дарга бичжээ.
Энэ нийтлэлийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн айлчлал нотолсон. Хавайид болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын дараа тэрбээр Австралид айлчилж, тус улс дахь Америкийн цэргийн тоог 2500 хүргэхээ зарлаж, тэрчлэн Балид болсон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцсон билээ. Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засаг түргэн өсч, хүчний шинэ томоохон төвүүд бий болсон нь АНУ тус бүс нутагт анхаарлаа хандуулах гол шалтгаан болжээ.
“Ирак, Афганистанд дайн явуулах зэрэг өртөг ихтэй төслүүдийг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болж, дотоодын асуудалдаа, юуны түрүүнд, эдийн засагтаа санаа тавих шаардлагатай болсон нь АНУ-ыг Ази руу эргэхэд хүргэжээ. Чухам үүнээс зөвхөн АНУ-ын эдийн засаг цаашид сэргэх нь төдийгүй, Цагаан ордны хувьд энэ оны чухал асуудал болсон Обама 11 дүгээр сарын сонгуульд ялж чадах эсэх нь шалтгаална” гэж Фордэм их сургуулийн Бизнесийн сургуулийн профессор Майкл Левинсон мэдэгджээ. Түүний хэлснээр, эрчимтэй хөгжиж буй Ази тивд байр суурь эзлэхгүйгээр АНУ-ын эдийн засгийн сэргэх боломжгүй юм.
Илэрхий аюул
Азийн өргөжин тэлж буй зах зээлд АНУ байр сууриа бэхжүүлэх нь чухлыг тэмдэглэнгээ Америкийн улс төрчид болон шинжээчид Вашингтоныг түргэн хөгжиж буй Хятадад гол анхаарлаа хандуулах хэрэгтэйг нуугаагүй байна. “Обама болон Клинтоны хийсэн, Номхон далайн бүс нутагт АНУ-ыг дахин тэргүүлэх үүрэгтэй болгох тухай илэрхий мэдэгдэл нь юуны түрүүнд, Хятадад чиглэсэн” гэж Харвардын их сургуулийн профессор, АНУ-ын БХЯ-ны орлогч сайд Жозеф Най мэдэгджээ.
Дэлхийн хөрөнгө оруулалтын банкуудын дийлэнхийн урьдчилан таамагласнаар, 2025 он гэхэд БНХАУ ДНБ-ий хэмжээгээр АНУ-ыг гүйцэж түрүүлээд, дэлхийн хамгийн том эдийн засагтай улс гэсэн статусыг АНУ-аас авч болзошгүй юм. Эдийн засгийн өсөлтийг дагаад Хятадын цэргийн хүч бэхжиж байна. Хятадын Ардын чөлөөлөх армийг /ХАЧА/ түргэн шинэчлэх бодлогыг Бээжин барьж байгаа аж. 20 жилийн хугацаанд батлан хамгаалахын төсөв нь жилд дунджаар 13 хувиар өссөн байна. Харин саяхан Бээжингийн мэдэгдсэнээр, энэ онд цэргийн төсөв нь 11,2 хувиар өсч, 670 тэрбум юань /106,4 тэрбум доллар/ болно. Гэсэн ч энэ тоо БНХАУ-ын цэргийн зардлыг бүхэлд нь илтгээгүй гэж АНУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Филлип Сондерс үзэж байна. БХЯ-ны төсөвт Эрдэм шинжилгээ-судалгаа, туршилт-зохион бүтээлтийн болон технологийн ажлуудын зардал, гадаадаас техник худалдаж авах зардал ороогүй ажээ. Сондерсийн тооцоолсноор, БНХАУ-ын цэргийн бодит төсөв албан ёсоор мэдэгдсэнээс 1,5 дахин их буюу 159,6 тэрбум доллар болох юм.
Мэдээжийн хэрэг, Хятад улс цэргийн зардлын хэмжээгээр АНУ-аас хол хоцрогдож байгаа. 2013 оны санхүүгийн жилд Пентагоны төсөв 613,9 тэрбум доллар байгаа нь Хятадынхаас 5,8 дахин их байна. Бас техник хангамжаар ХАЧА АНУ-ын зэвсэгт хүчнээс олон жилээр хоцрогдсон билээ. Харин БНХАУ-ыг жижиг дайнд ялах хэмжээнд аль хэдийн хүрсэн гэж Америкийн шинжээчдийн олонх нь үзэж байна. Хятадын дипломат бодлого эрс түрэмгий болоогүй бол эдгээр өөрчлөлт АНУ-ыг тэгтлээ түгшээхгүй байсан. 2011 оныг Бээжин Өмнөд Хятадын тэнгис дэхь нефтийг ашиглах эрхээ хамгаалахад зориулсан билээ. Тэгэхдээ Хятад улс дипломатуудаа илгээснээр хязгаарласангүй, тус улсын цэргийн хөлөг онгоцууд маргаантай усанд геологийн хайгуул хийсэн Вьетнам, Филиппиний судалгааны хөлөг онгоцуудын кабелийг хэд хэдэн удаа тасалж байв.
“2008 оны санхүүгийн хямралын дараа Хятадад олон хүн АНУ-ын эдийн засгийг эргэлт буцалтгүй уналтад орж, энэ нь Бээжинд эрэг орчмын усанд ялангуяа Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүс нутагт нөлөөгөө өргөжүүлэх боломжийг олгоно хэмээн эндүүрсэн. Түүгээр зогсохгүй, Бээжинтэй хамтран ажиллах нь АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг гэж Обама тангаргаа өргөсний дараа Цагаан ордон нэг бус удаа мэдэгдсэнийг Хятадын удирдагчид сул дорой байдлын илрэл хэмээн үзэж байсан” гэж Жозеф Най тэмдэглэжээ. Тийм болохоор Хиллари Клинтоны зарласан стратегийн эргэлт нь АНУ-ын хувьд Хятадын өдөлтийн хариу болсон байна.
Хариу алхам
Одоогоор Ази руу хийсэн эргэлт Хятадтай үгээр дайтах төдийхнөөр хязгаарлагдаж байна. “Сүүлийн саруудад Америкийн засаг захиргааны төлөөлөгчид Хятадад хандан эрс мэдэгдэл цөөнгүй удаа хийж, тус улсыг цэргийн салбарт ноёрхохыг эрмэлзэж, АНУ-ын кибер аюулгүй байдалд заналхийлж байна гэх мэтчилэн буруушааж байна. Гэхдээ бодит байдал дээр энэ улстай хийж буй харилцаа хараахан хүйтэн дайны үеийг санагдуулахгүй байна. Тус бүс нутагт АНУ-ын цэргийн оролцоо өргөжих нь БНХАУ-ын удирдагчид бодлогогүй шийдвэр гаргахгүй байхад тус болох төдийгүй, цэргийн өсөн нэмэгдэж буй хүчин чадлаа ашиглан хөршүүддээ болзлоо тулгах боломжийг олгохгүй байх юм” гэж Жозеф Най тэмдэглэжээ.
Үүнийг АНУ-ын Төрийн департаментад ойр эх сурвалж нотолж байна. “Тэргүүлэх чиглэлээ өөрчилснөө зарласнаар бид Бээжинд хуймгай алхам хийхгүй байх дохиог юуны түрүүнд өгч байна. Үүний сацуу бид холбоотнууддаа тэднийг орхихгүй гэсэн дохиог өгч байгаа юм” гэсэн тайлбарыг Най өгчээ.
Дашрамд хэлэхэд АНУ аль хэдийн байдал түгшүүртэй болоход бэлтгэж байна. Тодруулбал, 2004 онд бага Жорж Бушийн үеийн цэргийн бодлогыг халсан 2011 оны хоёрдугаар сард нийтлэгдсэн АНУ-ын шинэ стратегид гол анхаарлыг чухамхүү Хятадын хөгжилд хандуулжээ. Энэ сорилтын хариуд АНУ флот болон Агаарын цэргийн хүчнээ зузаатгаж, Хятадын үйл ажиллагааг анхааралдаа авахын тулд Пентагон өнгөрсөн онд тусдаа командлал байгуулсан байна.
Цэргийнхнээс гадна Америкийн дипломатуудын ажиллагаа эрс идэвхижжээ. Одоо БНХАУ-ыг тогтоон барихын тулд хөршүүдийг нь нэг эвсэл болгох нь Вашингтоны гол зорилго болоод байна. Япон, Өмнөд Солонгос зэрэг уламжлалт холбоотнуудаас гадна эвсэлд Зүүн Өмнөд Азийн олон орон орж байгаа аж. Вьетнам хүртэл АНУ-тай яриа хэлцээгээ улам гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байна. Одоо Азид ноёрхохын төлөө тэмцэл дэх Бээжин, Вашингтоны мөргөлдөөний гол талбар нь өнгөрсөн оноос ардчилсан өөрчлөлт хийж эхэлсэн Мьянма, удирдлага нь солигдоод удаагүй байгаа БНАСАУ болжээ.
Ийм нөхцөлд Орос улс хөндлөнгөөс хараад суугаад байж болохгүй. Энэ байдал Оросын хувьд томоохон гүрнүүдийн мөргөлдөөнд татагдан орох эрсдэлийг болон “хоёр барын тулааныг уулын оройгоос ажиглаж суух” боломжийг бий болгож байна гэж Коммерсант сонинд бичжээ.
З.Амгалан
МОНЦАМЭ